Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Өнгөрсөн сонгуулийн шинэлэг баатруудын нэг “шарк” Г.Амартүвшин Б.Ренчингийн ач хүү, гадны гялгар боловсролтой элит улс төрч хэмээгдэн эрчтэйхэн шиг улс төрд орж ирсэн. Гэвч гаднаа гяланцаг, дотроо паланцаг байсан нь төд удалгүй тодорхой болж энэ сонгуулиар тойроггүй хоцорсон. Харин энэ бол түүний гэргий Дэлгэрмаа. Өмнө нь гадаад эхнэртэй байсан шаркын 2 дахь буюу монгол гэргий. Дундаасаа Анар, Анир гэх хүүхдүүдтэй. Хатагтай Дэлгэрмаагийн тухайд Монгол LV-ийн захирлаар ажиллаж байсан.
Харамсалтай нь нэг л өдөр дэлхийд зартай брэндийн дэлгүүр үүдээ барьж, үйл ажиллагаагаа зогсоосон. Шалтгаан нь урд хөршөөс дуураймал LV оруулж ирж албан ёсны дэлгүүрт нь борлуулж байснаас үүдэлтэй гэдэг. Хамгийн гайхалтай нь энэ хэргийн эзэн нь Дэлгэрмаа хатагтай байсан гэдэг gossip. Гэвч MCS-ийнхэн ч тэр, LV тал нь ч тэр, брэндийнхээ нэр хүндийг бодоод хав дарсан гэдэг. Ийн дэлхийн luxury брэндийн зах зээлтэй харилцах эрхээ хаалгасан Дэлгэрмаа бүсгүй ноолуурын “Nolar” брэндээ үүсгэн байгуулсан бөгөөд компани нь голчлон гадаад зах зээл рүү хандсан үйл ажиллагаа явуулдаг гэнэ лээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS