Х.Баттулга Монголын сонгуулийг “нохойн наадам” болгов!

Х.Баттулга Монголын сонгуулийг “нохойн наадам” болгов!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг У.Хүрэлсүхтэй нийлээд зургаан хүн хашиж ирсэн байдаг. Тэднээс Н.Энхбаяр МАХН-ыг байгуулж, дараа нь МАН-д зарж, өдгөө хүүгээрээ дамжуулан улс төр хийж буй бол П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар тамгаа дараагийн хүндээ шилжүүлж өгөөд Монголын улс төрөөс явцгаасан юм. Харин Монголын улс төртэй эргэн ноцолдож, зайгаа тавьж өгөхгүй яваа бас нэг экс Ерөнхийлөгч нь Х.Баттулга.

Тэрбээр УИХ-ын сонгуулийн  IV тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхоноос нэр дэвшихээр АН-аас “визээ” авсан. Түүний хувьд Монголын парламентад бодлого боловсруулахын тулд нэр дэвшсэн юм биш. Тэр тусмаа Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө АН-аас нэр дэвшсэн гэвэл асар гэнэн дүгнэлт болно.

Түүний Монголын улс төрд comeback хийхээр төлөвлөсний цаад зорилго нь хамгийн “багадаа” Л.Оюун-Эрдэнийн суудал. Бүр холын мөрөөдөл нь Монголыг Беларусь, өөрөө Александр Лукашенко болох. Товчоор хэлбэл, У.Хүрэлсүхийн сууж буй өнөөдрийн суудалд дахин залрахын тулд АН-ыг төдийгүй МАН-ыг залгихад бэлэн байна.

Хоёр хоногийн өмнө АН-ын ҮХБ-ны хурал дуулиан шуугиантай, уйлаан майлаантай болсон. Энэ жүжгийн гол найруулагч нь Х.Баттулга агаад тэрхүү энтертайментийн үргэжлэл АН-д өнөөдөр ч өрнөж байна.

1.

Парламентын ес дэх удаагийн сонгуульд намууд 126 хүнийг нэр дэвшүүлнэ. Тойрогт 78 хүн сойж, жагсаалтад 48 хүний нэрсийг бичнэ. АН-аас нэр дэвших эрхээ эхний байдлаар авсан 126 нэр дэвшигчийн  40 хувь нь Х.Баттулгын хүмүүс гэж хэлж болно. Жагсаалтын тавд, бичигдсэн Ө.Шижирээс эхлээд тойргуудад “хуваарилагдсан” Х.Баттулгын хүмүүсийг тоолбол бараг 40 илүү гарч байна. А.Адъяасүрэнгээс эхлээд О.Алтангэрэл, П.Мөнхтулга, Д.Цогтбаатар, С.Ганбаатар, Д.Батцогт, Ц.Одонтунгалаг, Б.Ариун-Эрдэн, Х.Эрдэнэбаата, Ц.Туваан, Д.Үүрийнтуяа, Т.Пүрэвхатан, Л.Мөнхбаясгалан, Т.Батцогт, Г.Болормаа, Ө.Шижир, К.Жандос, Б.Ган-Очир, Н.Энхбат, Н.Алтанхуяг нар гээд ил цагаан дагадаг хүмүүсийг нь жагсаахад ийм л байна.

АН-аас нэр дэвших эрхээ авсан хэдий атал гэнэт дуу, дуугаа авалцан “сонгууль хаялт” зарлах зарим хүмүүсийн цаана Женко.Баттулга байгаа гэдэг харагдаж, хардагдах болсон. Зарим нь, Женкогийн хар гүтгэлэг, АН доторх “хар масс”-ын хандлагаас залхсан, зарим нь намдаа гомдсон байх. Гээд энэ үйл явц мэдээж, АН-д ашигтай тусахгүй. МАН-д ашигтайгаар эргэхгүй. Тэгвэл хэнд ашигтай гэж. Ийм асуулт энэ үйл явдлаас улбаалаад тавигдаж таараа .Хариулт нь АН-ын гишүүд “сонгууль хаялт” зарлах нь Х.Баттулгад, бүр цаашилбал Орост ашигтай.

Монголын төрд ойртуулж болохгүй хүн байдаг. Улс төр, бизнесийн замнал нь худал хуурмаг, хулгай луйвраар дүүрсэн Х.Баттулгыг нэгэн цагт төрөөс зайлсанд нь Ц.Нямдорж  хүртэл баярлаж суухад АН анхнаасаа “чөтгөртэй нөхцдөг” нь буруу байсан уу байсан.

Ороо, жороогоороо ялгараад яв гэж Л.Гантөмөрт мөн ч их сануулсан даа. Нөгөө талаас нь харвал нүүрсний хулгайн хэргийн хамгийн том сэжигтний нэрсийг сонгуульд дэвшүүлэх хүртэл дарамт шахалт Л.Гантөмөрт үзүүлсэн байж мэднэ.

2.

АН-ын нэр дэвшигчдийн 40 хувийг халаасалсан атлаа яагаад Женко.Баттулга дотроос задлах үйл явцыг сонгууль албан ёсоор эхлэхтэй зэрэгцээд өрнүүлнэ вэ?! Олон хүний хувьд энэ хамгийн хачирхалтай санагдаж байгаа байх. Энэ аль эртнээс зурагдсан сценари байж таараа. Их ч хөрөнгө, мөнгө цацаж байгаа нь илэрхий харагддаг. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас зөвлөх Ц.Ууганбаяр, Тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа нараараа дамжуулан “угаасан” мөнгө, 40 их наядын нүүрс /АТГ-аас угаасаа нүүрсний хулгайн хэргийн топ 17 сэжигтний тэргүүнд Х.Баттулгын нэрийг Ө.Шижиртэй нь хамт зарласан/ АН-ыг болон Монголын төрийг худалдан авахад зарцуулагдаж байж мэднэ. Зукербергийн халаас руу Женко.Баттулгын хулгайн мөнгө мөн ч их урсч байна.

Тиймээс нэгэн дуугаар өргөдлөө өгч, сонгуульд нэр дэвшихээс татгалзаж байгаа АН-ын эсэргүүцлийг далимдуулан Х.Баттулгын талынхан барьцаа улам ахиулж байгаа л харагдав.

Жишээ нь, Ц.Жадамбаа нэрээ татвал оронд нь сэтгүүлч Ж.Баттуул орно гэсэн наймаа тохироо яригдсан байхыг ч үгүйсгэхгүй. Х.Баттулга хэзээ ч тооцоо, судалгаагүй мөнгө зарамхгүй хүн. Тэр наанадаж, нэр дэвшигчийнхээ тоог нэмэх, цаашлаад АН-ын удирдлагыг гартаа авах гэсэн “нохой” санаа гаргаж байгаа болов уу. Ямартаа ч Х.Баттулга АН-ын нэр дэвшүүлэлтийг, Монголын сонгуулийг “нохойн наадам” болгож чадаж байна. Нэгэнтээ Д.Бямбасүрэн гуай Х.Баттулгыг нохой гэсэн. Нохойноос нохой санаа л гарна.

ЖИЧ: Э.Бат-Үүл баатарын үгийг АН-ын дүү нарт нь ахин сануулъя: Монголын ардчилал маань “нохойн наадам” болж дууссаныг хараад, түүний тэнгэрлэг онгодтой байсан үеийг эргэн санаад шимширч сууна даа. Үйл хэрэгт бус, эрх мэдэлд үхэлдснээс үүдэлтэй “Галзуу” өвчин байдаг л юм байна. Нүд хальтрам харагдах аж!

Дабль стандарт: Уяач Б.Нямжавын МАН-ын дарга асан М.Энхболдын сонгуульд хандивласан 10 тэрбумыг төр төлнө   

20 цаг 40 мин

БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав

21 цаг 6 мин

Битүү шөлний цаадах битүү санаа юу вэ?

21 цаг 49 мин

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

Уржигдар 15 цаг 35 мин

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

Уржигдар 12 цаг 45 мин

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

2024-11-20

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

2024-11-20

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

2024-11-19

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

2024-11-19

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

“ШУНХЛАЙ” ГРУППИЙН 8 КОМПАНИ “ТОП-100” ААН-ЭЭР ШАЛГАРЛАА

2024-11-15

Халзан бүрэгтэйд Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт хоёр халз үзэлцээд байгаа юм биш үү?

2024-11-15

Хууль зүйн яамны мэргэжилтэн луйврын хэргээс болж амиа егүүтгэжээ

2024-11-14

Ерөнхийлөгчийг " цайз " болгодог Б.Цэнгэл дарга “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилогдох уу?

2024-11-14

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын Dior-ын хослол АНУ-ын тэргүүн хатагтайтай ижилсэв

2024-11-14

ТЕГ-ын дарга асан Р.Болдын нууц хүү гэгддэг Э.Жононбаярын бизнесийн "ЖОНОН"-ГУУД

2024-11-13

Анализ: “Херо” Б.Баатарын найруулгаар “Капитал” банкны А.Ариунболд гэнэт гарч ирж, ярьсны учир юу вэ?

2024-11-12

“Гоолингоо” төвийн бүжгийн багш, спортын мастер Р.Ариунтунгалаг: Буруу зохисгүй хооллочихоод бурууг нь гурил руу чихэж болохгүй

2024-11-12

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

Дабль стандарт: Уяач Б.Нямжавын МАН-ын дарга асан М.Энхболдын сонгуульд хандивласан 10 тэрбумыг төр төлнө   

20 цаг 40 мин

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

2024-11-19

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

2024-11-20

Битүү шөлний цаадах битүү санаа юу вэ?

21 цаг 49 мин

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

2024-11-20

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

Уржигдар 12 цаг 45 мин

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

Уржигдар 15 цаг 35 мин

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

2024-11-19

БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав

21 цаг 6 мин

Сурталчилгаа