Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Монголын загварын ертөнц, хувцас загварын бизнест хамгийн их нөлөө үзүүлсэн эрхэм бол “Урлах эрдэм” дээд сургуулийн захирал Г.Тунгалаг. Өдгөө энэ салбарыг өнгөлж, гялалзаж буй хамаг л шилдэг дизайнерууд түүний үүсгэн байгуулсан сургуулийг төгсөж, гараагаа эхлүүлсэн байдаг. Г.Тунгалаг ахайтан хүү, охин хоёртой. Тэднийгээ хамгийн сайн сургуульд сургаж, хамгийн сайн боловсрол эзэмшүүлэн, өв тэгш хүмүүжил, гоо зүйн мэдрэмжтэй бие хүн болон төлөвшихөд бүхий л талаас туслан үүргээ биелүүлжээ.
Хүүхдүүдээ бага балчираас нь уран зураг, театр, сонгодог урлагийг шимтэн сонирхдог болгосон нь тэдний хүмүүжилд онцгой нөлөө үзүүлсэн аж. Түүний охин Э.Энхчимэг ээжийнхээ нөлөөгөөр дизайн урлагийн хүн болсон ч гэдэг. Өдгөө “Урлах эрдэм” дээд сургуулийнхаа орлогч захирлаар ажиллаж буй дэд профессор Э.Энхчимэг мөн л эл сургуулиа төгсөж, дараа нь Англид мэргэжил дээшлүүлсэн байна. Японд хувцас загварын уралдаанд түрүүлж, Монголын хамгийн том бие даасан коллекцуудын үзүүлбэрийг хийж, Монголын дизайнеруудаас анх удаа Fashion TV-д бүтээлээ бичүүлсэн гээд түүний талаар тоочвол олон амжилт бий.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS