Л.Оюун-Эрдэнэ жагсаалтаа тэргүүлсэн бол та МАН-д санал өгөх байсан уу?

Л.Оюун-Эрдэнэ жагсаалтаа тэргүүлсэн бол та МАН-д санал өгөх байсан уу?

Зүгээр төсөөл дөө, Л.Оюун-Эрдэнэ МАН-аас жагсаалтаар нэр дэвшигчдийг тэргүүлсэн бол та энэ намд санал өгөх байсан уу. Би лав үгүй. Яагаад гэвэл өнгөрсөн найман жилд МАН үнэмлэхүй олонхиор бүх эрх мэдлийг барьж хаанчлахдаа улсын хөгжлийг урагш ганц ч алхуулсангүй. Хамгийн наад захын жишээ, АН ганц удаа, хагас хугас эрх мэдэлтэйгээр засгийн эрх барихдаа Улаанбаатарын томоохон уулзваруудыг өргөтгөсөн. Сүүлийн 30 жилд Улаанбаатарт тавигдсан шинэ замууд ч тэр үед л хийгдсэн. Хийх хүн аргаа олдог гэдгийг 2012-2016 онд бид харсан. АН-ын тавьсан замууд л нийслэлчүүдийг одоо гэрт нь хариулж хонуулж байгаа шүү.

Харин МАН сүүлийн найман жилд замын бродюр солих төдийгөөс хэтэрсэнгүй. Ийм арчаагүй, үхээнц, сэтгэлгүй удирдлагатай байгаадаа иргэдийн бухимдал дээд цэгтээ тулчихаад, МАН-аас яаж салах учраа олохгүй, гадагшаа дүрвэхээс өөр гарц олж чадахгүй сууна.

Нөхцөл байдал ийм байгааг МАН мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас дарга Л.Оюун-Эрдэнэ нь жагсаалтаа тэргүүлэх нүүргүй, тойрог руу зугтаж байгаа юм. Ганц Л.Оюун-Эрдэнэ төдийгүй өнгөрсөн найман жилд улстөрд байсан хүмүүсээ жагсаалтад оруулах юм бол нам нь нүүрээрээ газар хатгана гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа учраас арилгасан сонгино шиг танилцуулгатай, муу намтаргүй хүмүүсийг жагсаалтдаа оруулж, бидний саналыг хуурч авах бяцхан заль хэрэглэж буйг ойлгож байгаа биз.

Угтаа, намаа сонгуульд чирч орох нь намын даргад зүй ёсоор ногдох үүрэг. “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр “Сонгуулийн үеэр би бүгээд суухгүй. Нэр дэвшигчдэдээ хань бараа болж бүх тойргоор явж ажиллана” хэмээсэн нь сонгуульд багаа авч орж буй үүргээ ухамсарласан хүний үг юм. АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нар ч тойрогт дэвшилгүй жагсаалтаа тэргүүлсэн. Ингэж байж ганц тойрог тойглох хүлээснээс гарч, орон даяар явах, сонгогчдод намынхаа бодлого, зорилго, мөрийн хөтөлбөрөө сурталчилж, гишүүддээ хань бараа болох боломжтой. Сонгуульд намаа авч орох гэдэг үгний утга учир энд гарна. Өөрөөр хэлбэл, намын дарга ганц тойрогт бус улс даяар өрсөлдөж намаа чирч сонгуульдах боломж нь жагсаалтаа тэрүүлэх. Л.Оюун-Эрдэнэ үнэхээр нэр хүнд сайтай, улсын хэмжээний намын дарга юм бол улс даяар өрсөлдөх хэрэгтэй байв. Тэр тусмаа өнгөрсөн найман жилд завсаргүй засагласан намын дарга өөрийн нүүрээр сонгогч олонтой тулж, өнгөрсөн удаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, сонгогчдоор дүнгээ тавиулах нь шударга болох байв.

Гэтэл МАН-ын дарга, Ерөнхий сайд маань сүүлээ хавчин тойрог руу зугтаад, орондоо “онц сурдаг хүүхдүүд” түлхээд байна. Өнгөрсөн дөрвөн жилд төсвийн хамаг мөнгийг Хэнтий рүү цутгасан болохоор нутгаасаа эрхбиш гарчихна гэж тэр тооцсон байна. Мөн намын жагсаалтад ийм цэвэрхэн анкеттай, “онц сурдаг хүүхдүүд” оруулчихаар өнгөнд хууртдаг сонгогчид МАН-д саналаа өгнө гэж явган заль гүйлгэж байна. Харин сонгогчид бид үүнийг ойлгож унших хэмжээний хэрсүү болсон.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа