Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Энэ удаагийн сонгуульд GenZ төлөөллүүд хүч үзэх нь олныг бахдуулж байна. Тэдний нэг нь АН-ын жагсаалтын 4-т бичигдсэн цэл залуу 26 настай С.Цэнгүүн ойрын өдрүүдэд хэл амны бай болж, үндсэн сэдвүүдийн нэг болов. Гуч ч хүрээгүй GenZ, дээрээс нь царай зүс, бие хаа сайтай бүсгүй төвөггүйхэн жагсаалтад орж ирсэн нь намын хуучин ах, эгч нарын уурыг барах нь ч зав. Угаас АН шинэ залуусаа урдаа гаргах дургүй улс төрийн хүчнийг хэлэх үү, угаас царайлаг, халуухныг ч хэлэх үү.
Хамгийн залуу нэр дэвшигч тэрээр 1997 онд төржээ. 2022 онд СЭЗИС-ийн Санхүү менежментийн ангийг дүүргэсэн, өдгөө Ардчилсан намын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар ажиллаж буй. CV-г нь ажвал улс төрд торойх цаг нь яавч биш. Гэвч АН-ын ах нар залуу үеийн төлөөлөл гаргаж ирсэн нь сайшаалтай бус уу.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS