Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Жимд явдаг бүсгүйчүүдийг биеэ үнэлэгч хэмээн дүгнэсэн "дух" хочит Б.Цэцэг цахим хуудастаа өөрийн байр сууриа илэрхийлснээр олон нийтэд баалуулах нь тун олонтаа. Ихэвчлэн охид, бүсгүйчүүд рүү дайрдаг гэх түүний ээлжит дуулиан дэгдэв. Жүжигчин сэтэртэй боловч өдгөө сошиал инфлюнсер болсон Б.Цэцэг хөтлөгч Ц.Чойжилсүрэн, малчин Наба буюу Д.Наранбаатар нарт гомдол гарган, цагдаад өгчээ. Б.Цэцэгийн тухайд эрхэлдэг ажил, алба тодорхойгүй ч саяхан "Очирдара" гэх шаазан эдлэлийн luxury брэнд гаргасан. Luxury гэх тодотголтой, хувьдаа дэлгүүртэй болсон тэрбээр бусдыг шүүмжилдэг ч олноос шүүмжлэл хүртэх үнэхээр дургүй. Тиймдээ ч өөртэй нь ижил байр сууриа илэрхийлсэн хоёр залууг цагдаад өгсөн нь энэ. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө дуртай бүхэн нь шүүхэд дууддагдаг болсон энэ цагт хэрэг хэрхэн эргэхийг хэн таах билээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS