Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Нэгэн цагт дуучин, хөтлөгч, жүжигчин гээд тал бүрийн авьяасаа гайхуулж явсан тэрээр монголын халуухан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг байв. Ингэж явахдаа ч “Херо” Б.Баатартай ханилж, нэг хүү төрүүлсэн байдаг. Кино урлагийн төгс хосоор ч нэрлэгдэж явсан тэдний хамтын амьдрал алдарт “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч, одоогийн УИХ-ын гишүүн П.Анужингийн ачаар ч гэх үү, балгаар ч гэх үү дуусгавар болсон түүхтэй. “Херо” Б.Баатар ч Ч.Ундралаас өмнө амьдрал зохиож байсан хүүхэмсэг эр гэдгээрээ зартай.
Ч.Ундрал дуулиант салалтаасаа хойш өөрөөсөө дүү залуу болох “Хит”-ийн Д.Давааням агсны хүү Д.Даваадоржтой нэг гэрт орж, охинтой болсон байдаг. Түүний дурлалын сторийг сөхвөөс “Холливиуд” Б.Амараагийн нэр хүртэл дурайна. Олны танил одуудын адармаат амьдралын жишгээр амьдарч яваа Ч.Ундрал өдгөө Монголын кино урлагийн үндэсний зөвлөлийн даргын алба хашиж буй. Нэгэн цагт залуусын хайрыг татаж, кино урлагт ч өөрийн өнгөө үлдээж явсан Ч.Ундрал ийнхүү намба сууж, даргын албаа ч чимээгүйхэн хашиж явна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS