Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
“Авилгатай тэмцэнэ гэдэг чинь намтайгаа, нөхөдтэйгээ тэмцэнэ гэсэн үг” хэмээсэн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амлалт ингээд нохойн ам руу оров. Нөгөө авилгачдаа бүгдийг нь тэврээд сонгуульдаа орлоо.
АН-ын дарга Лу.Гантөмөр өчигдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ СЕХ-нд бүртгүүлсэн талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тус намаас нэр дэвшүүлсэн 126 нэр дэвшигчдийн 102 нь цоо шинэ нэр дэвшигч нар гэдгийг албан ёсоор зарлав. Үлдсэн 24 нь буюу нийт нэр дэвшигчийн 19 хувь нь өмнө нэр дэвшиж, сонгогдож байсан хүмүүс байна. Тодорхой хэлбэл, энэ намын түүхэнд, ер нь сүүлийн 32 жилд хийсэн найман удаагийн сонгуулийн түүхэнд ийм хэмжээний “эргэлт” гарч байсангүй. Хамгийн гол нь нэр дэвшигчдийг СЕХ-нд бүртгүүлэх ажиллагаа эхэлснээс хойш бүтэн найм хоног үргэлжилсэн маргаан тус намын хувьд хаагдаж, сонгуулийн сурталчилгаандаа ороход бэлэн болов.
Сайн тал нь гэвэл олон хоног үргэлжилсэн маргааны эцэст АН-аас хэн хаана нэр дэвшиж байгааг иргэд, сонгогчид тов тодорхой мэддэг болоод зогсохгүй, хэнийг хаана нэр дэвшүүлэх ёстой байсан, дэвшүүлэх ёстой талаарх маргаанд татагдан орж, хошуу амаа нэмэрлэж амжив. Нэр дэвшигчдийг тодруулсан 20-ны орой АН-ын ҮБХ дээр болсон “зодоон” сүүлийн долоо хоног соошил хэрэглэгчдийн дунд хавтгайдаа өрнөсөн нь түүний нэг баталгаа юм. Жагсаалтыг намын дарга Лу.Гантөмөр тэргүүлж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батсуурь, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар жагсаалтыг өнгөлж, залуусаа нөмөрлөв. Жагсаалтын 48-ын таваас бусад нь шинэ нэр дэвшигчид. Одоо АН-ын даргад сонгуулийн дараа байгуулах Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг зарлах л үлдлээ.
Түүний араас “Ондо” компанийг үүсгэн байгуулагч Ч.Анар (мөн л үүнээс өөр тодорхойлолт байхгүй, сүүлд “ямар ч сургууль төгсөөгүй, дипломын боловсролгүй” нэмэлт мэдээлэл явсан), ШУА-ийн ерөнхийлөгч, 73 настай Д.Рэгдэл гэх мэт. Арай нийтлэг танил байж болохуйц нь Боловсролын дэд сайд асан, сэтгүүлч Г.Ганбаяр, П.Жасрай гуайн нэрээр (зээ охин) анх улс төрд хөл тавьсан, “улны иргэд” гэдэг тодорхойлолтыг улс төрд анх нэвтрүүлсэн ХНХ-ын сайд асан А.Ариунзаяа. Уг нь бол улс төрийн хариуцлага хүлээж ажлаа өгсөн хүн, яагаад дахин нэр дэвших болсныг МАН л мэдэх байх. Мөн МҮХАТ-ын тэргүүний ажлыг аваад удаагүй байгаа “шарк” Д.Энхтүвшин.
Ингэсгээд жагсаалтын тухай яриа дуусна. Бусад нь бүгд улс төрд цоо шинэ хүмүүс. МАН-ын хэлж байгаа ганц зүйл нь “авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаагүй нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлсэн” гэдэг тайлбар. Угтаа бол холбогдох боломж нь хараахан гараагүй байгаа хүмүүс л гэсэн үг л дээ. Олонхи нь тэднийг “улс төрийн боловсрол, төрийн албаны туршлага байхгүй, бие даан шийдвэр гаргах чадамжгүй, намын даргын утсан хүүхэлдэй, кнопчид” л гэж дүгнэсэн байна лээ. Уг нь бол парламент гэдэг иргэдийг төлөөлж, тэдний өмнөөс хууль тогтоодог байгууллага л даа. Түүнээс биш нийгмийн бүлгүүдийг төлөөлдөг олон нийтийн байгууллага биш. Яг энэ тал дээр боловсорсон кандидат тухайлан харагдахгүй л байна.
Харин тойрог яасан бэ гэж үү? Тойрог мэдээж бахь байдгаараа. Өмнө сонгогдсон 65 гишүүнээс ес нь л хасагдсан. Олимпизмын сайд Б.Бат-Эрдэнээс бусад бүх сайд нар бүгд нэр дэвшсэн. Хөгжлийн банкны зээлд холбогдсон нөхдөөс Х.Ганхуяг ганцаараа, “ЖДҮ”-чин, нүүрсчингүүдээс Х.Болохчулуун, Т.Аюурсайхан хоёр, дээр нь нэмээд “ногоон автобусны” хэргээс болж Д.Сумъяабазар, мөн Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, Ц.Анандбазар, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан, Б.Жаргалмаа гэсэн есөн хүн л тойрог болон жагсаалтын гадна үлдсэн байна. Үлдсэн УИХ, Засгийн газрын гишүүд бүгд нэр дэвшсэн. Хаана гэж үү, тойрогт.
Товчхондоо “Авилгатай тэмцэнэ гэдэг чинь намтайгаа, нөхөдтэйгээ тэмцэнэ гэсэн үг” хэмээсэн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амлалт ингээд нохойн ам руу оров. Нөгөө авилгачдаа бүгдийг нь тэврээд сонгуульдаа орлоо. Үүнийг чинь хулгай луйвар, хууран мэхлэлт гэдэг юм.
Уг нь намын жагсаалт гэдэг бол тухайн намын боловсон хүчний гол бодлого, цөм нь байх ёстой юм. Улс орон даяар санал цуглуулж сонгогддог маш том хариуцлага. Тийм учраас намын дарга нь жагсаалтыг тэргүүлж, сонгуулийн дараа танхимаа бүрдүүлдэг. Одоо тэгээд хот төлөвлөлтийн инженер ирээдүйн Ерөнхий сайд, МАН-ын дарга болох юм уу? Мэргэжлийн хувьд бол болохгүй ч юм алга л даа. Итгэсэн юм бол итгэсэн шиг итгээд “титмээ” шилжүүлчихсэн ч яах вэ дээ. Л.Оюун-Эрдэнэ жишээ нь Ерөнхий сайдын суудал дээр юутай ирсэн юм. Харвардын хуурамч дипломноос өөр юу ч л байгаагүй шүү дээ.
Гэх мэтчилэн өмнө хэлсэн баримтуудаас болоод МАН-ын дарга нийслэлд болон улс орон даяар өрсөлдөх, нэрээ дэвшүүлэхээс айсан бололтой юм. Нэгд авилгатай тэмцэж, авилгачдаа цэвэрлэж чадсангүй. Хоёрт улс орны эдийн засаг, иргэдийн амьдралд бодитой сэргэлт болсонгүй. Эсрэгээрээ уруугаа л гулссан. 2016 онд 1700 төгрөг байсан ам.доллар өнөөдөр 3400 төгрөг. Энэ бол шууд утгаараа иргэдийн амьдрал, амьжиргааны бодит үзүүлэлт юм. Бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өссөн, компаниуд хаалгаа барьж, ажлын байр цөөрсөн, ажилгүйдэл нэмэгдсэн. МАН-ын хийсэн ганц зүйл нь халамжийг л тэлсэн. Тэгсэн хэрнээ сургуулиуд нь гурван ээлжээр хичээллэдэг хэвээрээ. Эмнэлгүүд нь өвчтөнөө коридорын шалан дээр хэвтүүлсэн хэвээрээ.
Тэгвэл хэний амьдрал сайжирсан бэ, эрх баригчдын яриад байгаа “эдийн засгийн өсөлт” гээч нь хаана очиж наалдсан бэ гэж үү? Нам дагасан, төртэй хоршсон бизнесүүд, олигархиуд, тэдний ах дүү, хамаатан садан л энэ найман жилд бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлсэн. Гэхдээ энэ мөнгөө зах зээл дээрээс босгоогүй шүү. Дандаас төсвийн мөнгө, тендер болон нууцлалын гэрээтэй том төслүүдээр босгосон. Одоо тэр мөнгөө эргүүлээд сонгууль руу хийж байгаа. Тэгэхээр энэ удаагийн сонгууль маш тэнцвэргүй, хүч тэнцвэргүй өрсөлдөөн болно. Авилгын мөнгө ялах уу, ард түмэн ялах уу гэдэг сонголт. Иргэд нь хүчтэй юу, эрх мэдэлтнүүд хүчтэй юу гэдэг шалгуур.
Үүнийг ганцхан бид л яриад байгаа юм биш, дэлхий нийтээрээ харж байна. Авилгын индексээр 40 байраар ухарч (тодорхой хэлбэл 39) “ардчилсан бус” орнуудын эгнээнд шилжчихээд явж байгаа. 2015 оны эцэст 168 оноос 72-т жагсаж байсан бол 2016 онд МАН Засгийн эрх авсны дараа 87-д, 2024 онд 121-т жагсаж, найман жилийн дотор 39 байраар ухарлаа. Авилгын үзүүлэлтийг тодорхойлж байгаа гол хүчин зүйл нь төрийн болон улс төрийн авилга гэдгийг энд тодруулж хэлэх ч шаардлагагүй биз. Найман жил дангаараа засагласан МАН, сүүлийн дөрвөн жил засагласан Л.Оюун-Эрдэнэ энэ хариуцлагыг хүлээхгүй бол өөр хэн хүлээх гэж?
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS