УИХ-ын дарга Г.Занданшатарын парламентын сүүлийн сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна

УИХ-ын дарга Г.Занданшатарын парламентын сүүлийн сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Ашигт малтмалын лиценз олголттой холбоотой асуудлыг шинжлэх судлах Түр хорооны сонсгол өнөөдөр /2024.05.30/ Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Түр хорооны сонсголд есөн хянан шалгагч, шинжээч нар Авлигатай тэмцэх газар, цагдаа, прокуророос мөн холбогдох албан тушаалтнууд оролцож буй юм. Сонсголыг УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан удирдаж байгаа бол тус түр хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг нар ажиллаж байна.

“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зориулалтаар олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” буюу товчхондоо уул уурхайн лиценз тойрсон асуудлуудыг УИХ-ын 2024 оны 25 дугаар тогтоолд заасны дагуу дөрвөн тусгай шалгалтын асуудал, 10 сэдвийн хүрээнд багцалжээ.

Уул уурхай урт гартай

Сонсголыг даргалагч алх цохин нээх хүртэл УИХ-ын энэ Түр хороо олон саад бэрхшээлийг давж, таамаглаагүй нөхцөл байдалтай тулгарчээ. Түр хорооны хурлын ирц бүрдэхгүй байх, товыг хойшлуулсан зэрэг нь мэдээ төдий ч үүний ард чухам ямар учир шалтгаан үүсч, үйл явц өрнөснийг сонсгол даргалагчийн нээлтийн үг зарим байдлаар тайлав.

Шалгах асуудлын хүрээ хязгаар өргөн ч шинжээчдийн ажиллах хугацаа харьцангуй богино байсан. Үүнийг үл харгалзан хуулийн хугацаандаа багтан сонсголыг зохион байгуулж, олон нийтэд мэдээллийг нээлттэй хүргэхээр шийдвэрлэснээ Түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тодотгосон. Харин илүү ноцтой нь шалгалтад шаардлагатай нотлох баримтуудыг холбогдох байгууллагууд гаргаж өгөөгүйг тэрээр нийтэд зарлалаа. Түүний хэлснээр, шалгалтын хугацаанд нийт 53 байгууллагаас нотлох баримт гаргуулахаар хандсан ч 41 байгууллага хариу өгч, үүнээс 9 байгууллагын баримт бүрэн бус байжээ. Хариу огт ирүүлээгүй 12 байгууллага байгаа нь энэ удаагийн сонсгол ямар галтай болохыг харуулна. Төрийн зарим байгууллага, албан хаагчид УИХ-ын Түр хороог мэдээллээр хангах хуулийн үүргээ биелүүлэхгүй байх, эс үйлдэхүй гарган сонсголд саад тотгор учруулах оролдлого энэ мэтчилэн багагүй гарсан аж. “Урт гартай” энэ салбарын ужиг асуудлууд нийтэд дэлгэгдэхэд энэ зэргийн саад бэрхшээл тулгарах нь дамжиггүй. Ямартай ч Г.Занданшатараар ахлуулсан УИХ отгон сонсголоо эхлүүлж чадлаа.

Эхний өдөр хүн биш факт анхаарал татав

Өмнөх сонсголуудаар хэний хүүг дуудаж, хэний охиныг улайлгав гэдэг нь сэдэв болж ирсэн. Тэр сайд, энэ гишүүн, нөгөө хэн гээд л нэрсийн жагсаалт хөвөрдөг бол энэ удаад шинжээчдийн бэлтгэсэн тоо баримт, шинжилгээ, холбоо хамаарлын зураглалууд эхний өдрийг тодорхойлж чадлаа.

Товчхондоо бид жинхнээсээ “Эзэн-ээ харав”. 1992 оноос хойш Монгол улс 7 сая га газартаа хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. Үүний дийлэнх нь нөгөө “30 гэр бүл”-ийн халаасанд бий гэдгийг нотлох баримт тод харуулав. Шууд болон хамаарал бүхий компаниар дамжуулан эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн тоогоор 40 лицензтэйгээр “Монголын алт МАК” ХХК тасархай тэргүүллээ. Энэ ч утгаараа хамгийн их тусгай зөвшөөрлийг яг энэ цаг мөчид эзэмшиж буй хувь хүмүүсийн жагсаалтын оройг Б.Нямтайшир, түүний гэр бүлийн гишүүд эзлэв. Тэгвэл үүний араас Монголросцветмет, Эрдэнэс Монгол зэрэг төрийн өмчлөлтэй томоохон аж ахуй нэгжүүд эрэмбэлэгдсэн бол улс төрийн нөлөө, хамааралтай гэж болох хэд хэдэн компаниуд зуузай холбосон нь сонирхол татна. Жишээ нь Ч.Сайханбилэг ерөнхий сайдын үед од нь гийж, огцом цойлсон гэж хэлж болох “Цайна инвестмент монголиа” ХХК хайгуулын 12, ашиглалтын 1 тусгай зөвшөөрлөөрөө улсын хэмжээнд нийт 170 орчим мянга га газар нутгийг эзэмшиж байна. Харин Түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржтой хамаарал бүхий “Сакер ресорсус монголиа” ХХК хайгуулын 12 лицензтэй нь илэрч, олны нүдийг орой дээр нь гаргав. Соёлын сайд Ч.Номинтой хамаарал бүхий “Гацуурт” ХХК, бүртгэлтэй 15 лиценз байгаа ч эцсийн өмчлөгч Л.Чинбат сонсголд ирж тайлбар өгсөнгүй. Ямартай ч хамгийн хамгийнаа бид харцгааж чадлаа.

Асуудал байна

Эхний өдөр яригдсан нотлох баримтууд, тайлбарууд үүнийг харуулж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл явц, шалгаруулалт үнэхээр олон нийтийн хяналттай, хууль журмын дагуу явж буй эсэх нь хамгийн их эргэлзээ дагуулсаар ирсэн. Ашигтай, өгөөжтэй гэх талбайнуудыг сорчлон түүх, ингэхдээ холбоо хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан шийдвэр гаргуулах, болохгүй бол хуулийн цоорхой ашиглан шалгаруулалтыг будлиантуулах, бүр нууцаар ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй баримтууд гарч ирэв. Харамсалтай нь үүнийгээ хуулийн дагуу, журмын хүрээнд, нотлогдоогүй гэх хэр барагхан тайлбараар эрх мэдэлтэй этгээд өөрийгөө хаацайлан суухыг харцгаав. Төрийн байгууллага хооронд болон орон нутгийг засаг захиргаа мэдээллийн солилцоо дутмаг байдлаас болж газрыг давхардуулан олгож, иргэд, ААН-үүд, гол ус байгаль хохирсон олон арван кэйс яригдав. Энэ бүхэн асуудал байгааг харуулна. Мөн хууль зөрчсөн, гэмт хэрэг, авлигын шинж чанартай, үгсэн хуйвалдаж, буруутай үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй үйлдлүүдийг хууль хяналтын байгууллага зохих журмын дагуу анхааралдаа авах нь гарцаагүй биз ээ.

Баялгийн тэгш хуваарилалтын эхлэл цэг

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх, байгалийн баялгийг ашигласнаас олох орлого, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоосон. Бид саяхан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа ч баталсан. Мөн баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих боломж УИХ-д бий болж, Хяналт шалгалтын тухай хууль хэрэгжиж байна. Үүний дагуу энэ удаагийн парламент нийтийн ашиг сонирхлыг хөндсөн олон том асуудлаар шүгэл үлээж, Түр хороо байгуулан, сонсголуудыг ээлж дарааллан зохион байгуулж, шинэ жишиг тогтоолоо.

Үндсэн хуульд оруулсан баялгийн сантай холбоотой 6.2, УИХ-ын хяналт шалгалтын түр хороо байгуулахтай холбоотой 28.2 дахь заалтууд нэг автортай нь хачирхалтай. УИХ-ын дарга Г.Занданшатар уг сонсголд ач холбогдол өгч буйгаа чуулганы индэрээс хэдэнтэй зарлаж, шахаж шаардан ажиллаж, энэ хүртэл зүтгүүлсэн нь ч үүнтэй холбоотой биз. Тэрээр хүн биш хууль засаглаж, шударга ёс үйлчилдэг төрийг тогтоохын тулд эрх мэдлийн боломж бүрээ ашигласныг онцлох ёстой. Ямартай ч Монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн байх, хамгийн гол нь баялгийн тэгш бөгөөд шударга хуваарилалтыг эхлүүлэх түүний эрмэлзэл, мөн л түүний авторлосон УИХ-ын хяналт шалгалт, нээлттэй сонсголоор дамжуулан бодит ажил хэрэг болох эхлэлийн цэгээ ийнхүү амжилттай хатгалаа.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа