Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Өмнөговь аймагт төрж, өссөн Р.Сэддорж “Хан-Уул” дээд сургуулийг төгссөн, математикч мэргэжилтэй аж. Их сургуулиа төгсмөгцөө “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “Ажнай корпораци”-ийн Маркетингийн албаны даргаар ажилд орж, улмаар Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүн болмогц хувийн туслах нь болж дэвшжээ.
Үнэнч туслахын дүрээр таван жил гүйснийхээ шагналд 2009 онд “Тавантолгой” ХК-ийн Санхүү хариуцсан дэд захирал болж, 2013 оноос “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн байна. Ингээд “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар долоон жил ажиллаад 2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар томилогдсон намтартай. “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Р.Сэддорж нарыг “нүүрсний хулгай”-н хэрэгтэй холбоотой хэмээн хамтад нь шалгаж байв. Гэвч “Ажнай” Д.Бат-Эрдэнэ “нүүрсний хулгай”-н хэргээ өөрөө үүрч, харин Р.Сэддоржийгоо “нүүрсний хулгай”-н хэргээс мултлахаар эрх баригчидтай “гар барьсан” ч гэдэг. Өдгөө Р.Сэддорж ирэх сонгуулиар 7-р тойрогт нэр дэвшин харайлгаж явна. Бодвол “Ажнай” Д.Бат-Эрдэнийгээ Төрийн ордонд төлөөлөн суух гэснийх л болов уу.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS