Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
УИХ-ын 2024 оны сонгуульд сонин, содон дүрүүд нэлээн их нэр дэвшиж байгаагийн нэг нь экс гишүүн С.Жавхлан, БНН-ын дарга, “Буян”-гийн Б.Жаргалсайхан нар нэгдэж, сонгуульд оролцохоор болжээ. Ингэхдээ Бүгд Найрамдах Намаас хоёул тойрогт өрсөлдөх гэнэ. С.Жавхлангийн хувьд 2016 онд БЗД-т бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүн болж байв. 2020 онд даагаа нэхэн, сонгуульд өрсөлдсөн ч өвдөг шороодсон.
Улс төрд орох хаалга байдгаас гарах хаалга байдаггүй гэхчлэн дуучин маань ахин даагаа нэхэх нь ээ. Тэрээр 2-р тойрог буюу төрөлх нутаг Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн тойрогт хүч үзэх нь. Харин 2004 онд УИХ-ын гишүүн болж төрийн ордонд хөл тавьсанаас бусдаар үргэлжид тойргийн гадна явж ирсэн БНН-ын дарга “Буян” Жагаа 10-р тойрог буюу нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт өрсөлдөх ажээ. Аль аль нь чанга тойрог. Үзээд байж дээ Бүгд найрамдахчууд минь.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS