Сонгуулийн сурталчилгааны зардлаа хандиваар босгох УИХ-ын гишүүдийн хэн нь ХАМГИЙН БАЯН бэ?

Сонгуулийн сурталчилгааны зардлаа хандиваар босгох УИХ-ын гишүүдийн хэн нь ХАМГИЙН БАЯН бэ?

Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган отгон хуралдаанаа хийж буй. УИХ-ын ээлжит сонгууль болоход ердөө 23 хоног үлдсэн энэ үед улстөрчид тойрог руугаа очих гэж парламентын үндсэн ажилдаа сүүлийн удаа оролцож байгаа нь энэ. Энэ удаагийн сонгуулиар Монгол улс 126 УИХ-ын гишүүнтэй болно. Тиймдээ ч томосгосон тойрогт танигдах гэж улстөрчид багагүй мөнгө зарцуулах сурагтай.

УИХ-ын гишүүний нэг сарын цалин 3,9 сая төгрөг. Үүнээс НДШ, ХХОАТ болон бусад татваруудаа төлөөд гар дээрээ 3.1 сая төгрөг авдаг. Үүнийг нэг жилээр тооцвол 37 сая 276 мянга, харин дөрвөн жилээр тооцвол 149 сая 105 мянган төгрөгийн цалин авдаг байна. 

Тэгвэл хараахан гишүүний суудлаасаа буугаагүй байгаа УИХ-ын гишүүдийн хэн нь хамгийн баян бэ гэдгийг сонирхуулъя.

Тэд нэг сарын 3.9 сая төгрөгийн цалинтай боловч хөрөнгө нь тэрбум, тэрбумаар хэмжигдэж, тэр чинээгээрээ амьдралаас тасарчихсан, гэртээ хүнс цуглуулж үзээгүй, талхны үнэ хэдэн төгрөг болж, хэр нэмэгдэж байгааг ч мэдэх сөхөөгүй амьдардаг хүмүүс. 

УИХ-ын гишүүдийг нийт хөрөнгөөр нь авч үзэхэд Ц.Мөнх-Оргил гишүүн 18 тэрбум 942 сая төгрөгийн хөрөнгөтэйгөөр жагсаалтыг тэргүүлжээ. Одоогоор гишүүдийн хамгийн баян нь. Ц.Мөнх-Оргил гишүүн улс төрийн тогоонд орж ирээд 20 гаруй жилийг үдэж буй "архаг" улстөрч. ГХ-ийн сайд, ХЗДХ-ийн сайдын алба хашиж байсан тэрээр өнгөрсөн 2020 оны сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин, гишүүн болж байв. 

Тухайлбал,

  • Хоёр тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц барилга байгууламжтай
  • 170 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлтэй
  • 72 сая төгрөгийн үнэт эдлэл
  • 8.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай
  • 2.3 тэрбум төгрөгийн авлагатай гэх зэргээр 2022 оны ХОМ-ээ гаргажээ.

Түүний араас Д.Өнөрболор гишүүн 18 тэрбум 580 сая төгрөгийн хөрөнгөтэйгөөр удаалжээ. Зайсангийн тэргүүн хатагтай хэмээн цоллуулдаг Д.Өнөрболорын хувьд энэ удаагийн сонгуульд нэр дэвших гэж намдаа 10 тэрбум төгрөгийн хандив өгсөн гэдэг. "Сөүл" плаза, "Сөүл" ресторан, Зайсанд байрших тансаг орд харшуудын эзэн түүнд энэ хэмжээний мөнгө бол ганц рестораных нь сарын орлого биз. Сэлэнгэ нутагтаа нэр дэвшин, гишүүний суудалд дөрвөн жил суусан тэрбээр энэ жил мөн Сэлэнгэд горилж байна.

Дээрх хоёр гишүүний араас Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан 16 тэрбум 54 сая төгрөг, Ц.Цэрэнпунцаг 14 тэрбум 958 сая төгрөгтэйгөөр УИХ-ын гишүүдээс хамгийн баянаар тодров. Сонгуулийн сурталчилгааны зардлаа хувиасаа гарган гэж, тойргоор явж ажлаа танилцуулахдаа шинэ нисдэг тэрэг хөлөглөж байгаа хүнд энэ зэргийн хөрөнгө байлгүй л яахав. Дээрх дүн бол АТГ-ын ХОМ-т бүртгэгдсэн 2022 оны жагсаалт. Тэгвэл энэ хөрөнгөний тоонууд хоёр жилийн дараа овоо өндөр дүнд хүрсэн нь тодорхой биз. Тиймдээ ч нэр дэвшихийн тулд 10, 20 тэрбумаар нь хандив өргөн, жаалж суугаа байх. 

Сонирхуулахад хоёр жилийн өмнө гарсан ХОМ-ээс харвал УИХ-ын хамгийн "ядуу" гишүүн нь Ж.Батжаргал болжээ. Тэрбээр өөрийнхөө хөрөнгө орлогыг 375 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Тухайлбал,

  • 110 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц барилга байгууламжтай
  • 133.9 сая төгрөгийн үнэлгээ бүхий малтай
  • 21.2 сая төгрөгийн авлагатай гэж ХОМ-ээ гаргасан байна. 

Одоогийн парламентад сууж байгаа 76 гишүүн бүгд тэрбум давсан хөрөнгө, орлоготой байна. Үүнээс 20 гаруй нь 10 тэрбум давсан хөрөнгөтэй аж. Сарын 3.9 сая төгрөгийн цалин авдаг, хууль дүрэ батлах гэж УИХ-ын гишүүн болдог улстөрчдийн бодит төрх ийм. Хувьдаа бизнесгүй, сонгуулийн сурталчилгааны мөнгөө хандиваар босгохоос өөр арга үлдсэнгүй гэж ярих УИХ-ын гишүүдийн хөрөнгө жил ирэх бүр тэрбум, тэрбумаар нь өсжээ. 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа