Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа энэ сарын 10-ны өдрөөс буюу ирэх даваа гарагаас албан ёсоор эхэлнэ.
Сонгуулийн ерөнхий хороо тухайн өдөр сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд үнэмлэхийг нь олгох юм. Үүний зэрэгцээ 10-ны өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа нээлттэй байршуулна. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн мэдээлэл, нам эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг https://m-election.mn/ цахим хуудастаа тус тус байршуулах юм.
Нэр дэвшигчийн үнэмлэхийг 19 нам, хоёр эвслийн төлөөлөл тухайн өдрийн 8.00 цагаас эхлэн хүлээн авна. Бие даан нэр дэвшигчдийн тухайд өөрсдөө болон төлөөлөх хүн очиж үнэмлэхийг авах аж. Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоохоор хуульчилсан.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS