Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд зургаадугаар сарын 10-ны өдөр буюу өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ.
Нэр дэвшигчийн үнэмлэхийг 19 нам, хоёр эвслийн төлөөлөл өнөөдөр өглөөний 08.00 цагаас эхлэн хүлээн авна. Бие даан нэр дэвшигчдийн тухайд өөрсдөө, эсхүл өөрийг нь төлөөлөх хүн нэр дэвшигчийн үнэмлэхийг авах юм байна.
Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдөр буюу зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхэлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу зургаадугаар сарын 26-ныг дуустал явуулаад зогсооно.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар 2024 оны зургаадугаар сарын 10- ны өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудсандаа нээлттэй байршуулна.
Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн мэдээлэл, нам эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг https://m-election.mn/ цахим хуудсандаа байршуулах юм байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS