Мөрийн хөтөлбөр: МАН ядуурлыг 2 дахин бууруулж, АН авлигын мөнгийг төрд хураана гэв

Мөрийн хөтөлбөр: МАН ядуурлыг 2 дахин бууруулж, АН авлигын мөнгийг төрд хураана гэв

УИХ-ын 2024 оны сонгуулиар 126 гишүүн парламентад суух эрхээ авна. Тиймдээ ч энэ суудлын төлөө 13 тойрогт 1336 нэр дэвшигч өрсөлдөж буй. Тухайлбал тойрогт 996, жагсаалтаар 370 хүн оролцож байгаа юм. Сурталчилгаа нь албан ёсоор эхэлсэн энэ өдрүүдэд намуудын МӨРИЙН ХӨТӨЛБӨР олны анхаарлыг татаж буй. Тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуульд оролцож байгаа намуудын мөрийн хөтөлбөрийг харьцуулан авсныг хүргэе. 

МОНГОЛ АРДЫН НАМ

-Оффшор данс, эд хөрөнгийг илрүүлэх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, хулгайлагдсан эд хөрөнгийг эх орондоо авчирна-

-Уул уурхайн нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтанд ногдуулах хариуцлагыг чангатгана

-Авлигын дагнасан шүүх байгуулна

-Авлига, албан тушаалын гэмт хэргийг хууль хяналтын байгууллагад мэдээлж, илрүүлэхэд чиглэсэн Шүгэл үлээгчийн тухай хуулийг батлан хэрэгжүүлнэ

-Төрийн хулгайтай холбогдсон улстөрчид, албан тушаалтанд хариуцлага тооцно

-Гэрч хохирогчийг хамгаалах, тусгай албан тушаалтны гэмт хэргийг хянан шалгах алба шинээр байгуулна

-УИХ-ын ГИШҮҮДИЙН үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих механизмыг хялбаршуулж, сонгогчдын саналаар ЭГҮҮЛЭН ТАТАХ эрх зүйн орчныг бүрдүүлнэ

-5Ш АЖИЛЛАГААГ үргэлжлүүлнэ гэжээ

МАН Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг үргэлжлүүлэхээ тус мөрийн хөтөлбөрөөр мэдэгджээ. Үүнээс гадна эцэг, эхчүүдийн ажиллаж хөдөлмөрлөх боломжоор хангахын тулд уян хатан нөхцлийг бүрдүүлэхээр ажиллахаа тусгасан байна. Үүнд:

-Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг яслийн үйлчилгээнд хамруулан ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ

-“Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

-Ганц бие өрх болон өрх толгойлсон эцэг, эхэд ээлтэй тогтолцоог хөгжүүлнэ

-Цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах, тарах цагийг уртасгаж эцэг, эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ

-Эхчүүдэд зориулсан төрөлжсөн мэргэжлийн асрах үйлчилгээ үзүүлэх төвийн үйл ажиллагааг эрэлтэд нийцүүлэн хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ

-Эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн бодлогыг шинэчлэн батална

-Тансаг хэрэглээнд өндөр, энгийн хэрэглээнд бага татвар ногдуулах татварын тогтолцоог бүрдүүлнэ-

Эдийн засгийн реформ чиглэлд:

-Тансаг хэрэглээнд өндөр, энгийн хэрэглээнд бага татвар ногдуулах татварын тогтолцоог бүрдүүлнэ

-Суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж бизнесийн орчин, хөрөнгө оруулалтыг дэмжсэн НӨАТ-ын хуулийн шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хийнэ

-Нэг хүнд ногдох ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлнэ

-5 их наядын хөтөлбөрийн хүрээнд малчдын орлогыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлнэ

-НДШ-ийг сар бүр төлөхгүйгээр жилдээ багтаан төлөх, хувааж төлөх зохицуулалтыг хийнэ

-Ядуурлыг 2 дахин бууруулна-

Манай улсын толгойн өвчин болсон асуудлуудын нэг нь ажил хөдөлмөр эрхлэлт. Үүнээс шалтгааж нийгэмд ядуурлын түвшин ч өндөр ч болж буй нь олон нийтийн санааг чилээж буй. Тэгвэл өнгөрсөн 8 жилийн хугацаанд төр барьсан эл нам дараагийн "томилолт" авах эсэхийг шийдэх энэ удаагийн сонгуульд энэ чиглэлд ямар бодлого барих талаар тусгав.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг нэмэгдүүлнэ

-Зайнаас болон цагаар ажиллах ажил эрхлэлтийн уян хатан зохицуулалтыг бий болгож иргэдийн нэмэлт орлого олох боломжийг нэмэгдүүлнэ

-Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулах бодлого баримтална

-Малчид, тариаланчдын залгамж халааг бэлтгэх аяныг хэрэгжүүлнэ

-Гарааны бизнесийг дэмжих эко системийг бүрдүүлж, бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох, хөрөнгө оруулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ" гэжээ. 

АРДЧИЛСАН НАМ

-Авлигаас олсон орлогыг шууд хураан авч улсын төсөвт төвлөрүүлнэ-

Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбоотой хууль эрх зүйн орчны өөрчлөлт хүрээнд энэ гэмт хэргийн эсрэг шүгэл үлээгчдийг хамгаалах, дэмжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ хэмээн тусгажээ. Түүнчлэн авлига албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг одоогийн түвшнээс 3 дахин чангаруулж, авлигаас олсон орлогыг шууд хураан авч улсын төсөвт төвлөрүүлнэ гэжээ.

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг сэргээж, мөрдүүлнэ-

Ахмад настнуудад чиглэсэн хэд хэдэн онцлог заалтыг оруулжээ. Тухайлбал,

-Ахмадын асрамжийн төвлөрсөн үйлчилгээг төрөлжүүлж, одоо байгаа асрамжийг үйлчилгээний үнэ тарифыг үе шаттай нэмэгдүүлнэ.

-Ахмадын коллеж, сургалтыг төв байгуулж, дахин ур чадваржуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг сэргээж, мөрдүүлнэ.

-Тэтгэвэр авагчдын орлогыг нэмэгдүүлж, амьжиргаанд нь хүрэлцэхүйц хэмжээнд хүргэнэ

-Эрчүүдийн нас баралтыг 50 хувиар бууруулна-

Эрүүл мэнд чиглэлд:

-Эмэгтэй оюутнуудыг авран хамгаалах, сувилахуйн чиглэлээр нэмж сургана

-Монгол хүний дундаж наслалтыг "80+" хүргэх стратеги боловсруулна

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг өргөжүүлэн эрчүүдийн нас баралтыг 50 хувиар бууруулна

-Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын халдварт өвчнийг 30 хувиар бууруулна

-Багшийн шаардлагагүй бусад ажлыг эрс багасгана -

Залуу боловсон хүчин болоод боловсролын шинэчлэл чиглэлд:

-"Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг төрийн албанд ороход нэмэлт оноо өгдөг болно

-Цагийн ажлын тогтолцоог урамшуулна

-Цэцэрлэг сургуулийн нэг ангийн хүүхдийн тоог 30-аас хэтрүүлэхгүй байх стандартыг хэрэгжүүлэх

-Боловсролын салбарын өрсөлдөх чадварыг 20 байраар урагшлуулна

-Багшийн шаардлагагүй бусад ажлыг эрс багасгана

-ДНБ-ийн 1.0 хувийг судалгаанд зарцуулна

-Зайсангаас 7 буудал хүртэл явган хүн, дугуй, скутерээр зорчих 4 улирлын битүү хоолойг газар дээгүүр болон доогуур барина-

Иргэдийн амжиргааг дээшлүүлэх, тэднийг эрүүл аюулгүй орчинд амьдрах чиглэлд нь:

-Хөдөөгийн малчин өрхийг дэмжин, малжуулах хөтөлбөрийг орон даяар эхлүүлнэ

-"Хүүхдийн мөнгө" хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

-Гадаад улсад амьдардаг иргэдийг ипотекийн зээлд хамруулах боломжийг бүрдүүлнэ

-Нийслэлийн зарим гудамжийг "Автомашингүй гудамж" болгоно

-Ипотекийн зээлийн хүүг бууруулах замаар сард төлөх хэмжээг багасгах нөхцлийг бүрдүүлнэ

-Зайсангаас 7 буудал хүртэл явган хүн, дугуй, скутерээр зорчих 4 улирлын битүү хоолойг газар дээгүүр болон доогуур барина

-7 хоногийн цалингийн системийн зарчмаар төгсөгчдийг өөрөө өөртөө ажлын байр бий болгох, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлнэ

-Ажилгүйдлийн түвшинг 5 хувиас бага түвшинд байлгах хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тогтолцоог бүрдүүлнэ

-Өрх толгойлсон эцэгт хүүхдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор эргэн төлөгдөх нөхцөл бүхий тэтгэдэг олгох тогтолцоо, богиносгосон ажлын цагийн хуваарийг мөрдөх боломжийг бүрдүүлнэ.

-Өрх толгойлсон эхэд хүүхдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор эргэн төлөгдөх нөхцөл бүхий тэтгэлэг олгох тогтолцоо, богиносгосон ажлын цагийн хуваарийг мөрлөх боломжийг бүрдүүлнэ.

-Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд хүүхдээ асран хамгаалж байгаа 3 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

-Хүүхэд харах үйлчилгээг хөгжүүлэх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэжээ. 

Дабль стандарт: Уяач Б.Нямжавын МАН-ын дарга асан М.Энхболдын сонгуульд хандивласан 10 тэрбумыг төр төлнө   

Өчигдөр 11 цаг 02 мин

БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав

Өчигдөр 10 цаг 36 мин

Битүү шөлний цаадах битүү санаа юу вэ?

Өчигдөр 09 цаг 53 мин

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

Уржигдар 15 цаг 35 мин

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

Уржигдар 12 цаг 45 мин

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

2024-11-20

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

2024-11-20

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

2024-11-19

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

2024-11-19

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

“ШУНХЛАЙ” ГРУППИЙН 8 КОМПАНИ “ТОП-100” ААН-ЭЭР ШАЛГАРЛАА

2024-11-15

Халзан бүрэгтэйд Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт хоёр халз үзэлцээд байгаа юм биш үү?

2024-11-15

Хууль зүйн яамны мэргэжилтэн луйврын хэргээс болж амиа егүүтгэжээ

2024-11-14

Ерөнхийлөгчийг " цайз " болгодог Б.Цэнгэл дарга “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилогдох уу?

2024-11-14

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын Dior-ын хослол АНУ-ын тэргүүн хатагтайтай ижилсэв

2024-11-14

ТЕГ-ын дарга асан Р.Болдын нууц хүү гэгддэг Э.Жононбаярын бизнесийн "ЖОНОН"-ГУУД

2024-11-13

Анализ: “Херо” Б.Баатарын найруулгаар “Капитал” банкны А.Ариунболд гэнэт гарч ирж, ярьсны учир юу вэ?

2024-11-12

“Гоолингоо” төвийн бүжгийн багш, спортын мастер Р.Ариунтунгалаг: Буруу зохисгүй хооллочихоод бурууг нь гурил руу чихэж болохгүй

2024-11-12

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Дабль стандарт: Уяач Б.Нямжавын МАН-ын дарга асан М.Энхболдын сонгуульд хандивласан 10 тэрбумыг төр төлнө   

Өчигдөр 11 цаг 02 мин

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

2024-11-19

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

2024-11-20

Битүү шөлний цаадах битүү санаа юу вэ?

Өчигдөр 09 цаг 53 мин

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

2024-11-20

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

Уржигдар 12 цаг 45 мин

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

Уржигдар 15 цаг 35 мин

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

2024-11-19

БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав

Өчигдөр 10 цаг 36 мин

Сурталчилгаа