Ардчилсан нам эрх барьж буй намыг шударгаар өрсөлдөхийг уриалав

Ардчилсан нам эрх барьж буй намыг шударгаар өрсөлдөхийг уриалав

Сонгуулийн тухай болон бусад хуулийг ноцтой зөрчсөн үйлдлүүд гарч байгаатай холбогдуулан Ардчилсан нам байр сууриа илэрхийлж, хэвлэлийн хурал хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү “Сонгогч түмэн төрийн эрх барих Үндсэн хуулиар олгосон эрхээ сонгуулиар эдэлдэг. Гэтэл МАН хуулийн хүрээнд шударгаар өрсөлдөхөөс зугтаж байна. Сонгуулийн хуулийг илэрхий зөрчиж буйг нь сонгогчид, хуульчид баримт нотолгоотой гаргаж өгөөд байхад холбогдох байгууллагууд нь хүлээж авахгүй юм. Ардчилсан намын хувьд сонгогчдынхоо сонгох эрхийг нэгдүгээрт тавья, бодлогоороо, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдье гэж байгаа. Харин эрх барьж буй нам бодлогоор өрсөлдөх бус, Ардчилсан намаас нэр дэвшигчдийг гүтгэж, харлуулахад хамаг хүчээ зарцуулж буй нь харамсалтай. Сонгуулийн сурталчилгааны хугацаа бол улс төрийн намууд, нэр дэвшигчид бодлогоороо өрсөлдөж, сонгогчдод төрөө шударгаар сонгох эрхийг нь эдлүүлэх өдрүүд. Тиймээс хуулийн хүрээнд шударгаар өрсөлдье. Тойрог бүрд нэр дэвшигчдийг бодлогын мэтгэлцээнд урья” гэлээ.

Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр “Ховд аймгийн Жаргалан сумд багийн Засаг дарга нь сонгогчдод мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлсэн явдал гарсан. Энэ бол үнэхээр увайгүй, зарчимгүй үйлдэл. Өнгөрсөн найман жилд Монгол Улсыг яаж зарчимгүй, хуульгүй удирдсанаа МАН энэ сонгуульд гаргаж байна. Иргэдийнхээ сонголтод хүндэтгэлтэй хандаж чадахгүй байгаа хүмүүс иргэдийн төлөө юу хийх вэ. Сонгуульд саналаа өгч, парламентаа сонгох гэдэг бол иргэдэд Үндсэн хуулиар олгосон, хэнтэй ч хуваалцдаггүй ганц онцгой эрх нь. Энэ онцгой эрхийг нь мөнгөөр үнэлж, худалдаж авч байна гэдэг хэтэрхий дорд үзэж буй хэрэг. Ийм маягаар иргэдийн санал худалдаж авна гэж бодсоор байгаа бол МАН хэзээ ч зарчим тогтоож чадахгүй. Иргэдийн ардчилсан чөлөөт сонголтыг, Үндсэн хуулиа хүндэтгэхгүй байгаа нам ард түмний эрх ашгийг хүндэлнэ гэж байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал “МАН сонгогчдын саналыг 100 мянган төгрөгөөр худалдаж авах ханш тогтоож, хаа сайгүй 100 мянган төгрөг тарааж байна. Ч.Хүрэлбаатар оюутнуудад 100 мянган төгрөг тараасан талаарх гомдлыг би 2024 оны зургадугаар сарын 8-нд ЦЕГ-т гаргасан. Гэтэл мөрдөгч н.Баттулга уг гомдлыг хэрэгсэхгүй болгох саналаа зургадугаар сарын 10-нд прокурорт хүргүүлжээ. Хууль зөрчсөн үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож сонгуулийн сурталгааны нээлтийн бэлэг барьж л дээ. 1000 оюутанд 100 мянган төгрөг тарааж, улаан цагаан хууль зөрчсөн Засгийн газрын гишүүн, сайд тойрогт өрсөлдөөд явж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, прокурорт гомдол гаргаад байна. Ч.Хүрэлбаатарын тойрогт дахиад хууль зөрчсөн үйлдэл гарч, багийн Засаг дарга нь мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлж байгаад баригдлаа. Ийм ноцтой зөрчлүүд гараад байхаад СЕХ яагаад ажлаа хийхгүй байна вэ. Цагдаагийн байгууллага эрх барьж буй намын тушаалыг гүйцэтгэхээ болихгүй юм уу. Эрх баригчдын ийм хууль бус үйлдлүүдийг өөгшүүлээд байгааг иргэд эсэргүүцэж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй үймээн самуун гарвал хэн хариуцах вэ” гэв.

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй нийт 1336 нэр дэвшигчид Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн өмнөөс амжилт хүсье. Ардчилсан нам Үндсэн хууль, Сонгуулийн хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд сонгуулийн кампанит ажлаа явуулж, эерэгээр, бодлогоор өрсөлдөнө гэсэн зорилттойгоор УИХ-ын ээлжит сонгуульд оролцож байна. Гэвч МАН-ын зүгээс Ардчилсан намыг харлуулах, судалгаагаар рейтинг өндөр гарч байгаа нэр дэвшигчдийг хорих, гүтгэн доромжлох, ямар ч аргаар хамаагүй “унагах” башир арга хэрэглэж буй нь сонгуулийн сурталчилгаа эхлээд гуравхан хонож байхад тодорхой харагдаж эхэллээ. Зөвхөн долоохон хоногийн хугацаанд гэхэд Ардчилсан намыг, Ардчилсан намын даргыг ор үндэслэлгүйгээр гүтгэн харлуулж, нийгэмд худал мэдээлэл тараасан 35 удаагийн тохиолдол гарсныг бид хуулийн байгууллагад шалгуулахаар өглөө. Хуулийн байгууллагууд бидний гомдол бүрийг хэрэгсэхгүй болгох хэрнээ эрх барьж буй намыг гомдлыг хэдхэн цагийн дотор ханган шийдвэрлэж байгаа. Энэ удаагийн сонгууль эрх баригч намд хэт үйлчилсэн, хүч тэнцвэргүй сонгууль болж байна. Ховд аймгийн Жаргалан сумын Хайрхан багийн дарга мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлсэн явдал илчлэгдсэн нь Монгол Улсын өнцөг булан бүрд ийм башир арга хэрэгжиж, сонгууль дахин луйвардах технологи эхэлсний илрэл гэж бид хардаж байна” гэлээ.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа