Ардчиллын 10-ыг Завханыхан багаар нь дэмжиж байна

Ардчиллын 10-ыг Завханыхан багаар нь дэмжиж байна

Баруун аймагт физикч эрдэмтэн ганцхан дэвшиж байгаа нь Норовын Тэгшбаяр

УИХ-ын 2-р тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймагт АН-аас нэр дэвшигчид өнөөдөр Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Улиастай сумуудад иргэдтэй уулзаж байна. Бүсчилсэн сонгуулийн 2-р тойрогт АН-аас нэр дэвшигчид нь хамгийн чамбай нэр дэвшигчдэд тооцогдоод байна. Тиймээс ч тэдний уулзалтууд иргэдийн анхаарлыг татаж, халуун дотно, өргөн бүрэлдэхүүнтэй өрнөж байна. Завхан аймгийнханы хувьд ардчиллыг дэмжигчид олонтой бөгөөд үргэлжлүүлэх бус, өөрчлөх сонголт хийж, Ардчиллын 10-ыг багаар нь дэмжихээ илэрхийлж байлаа.

Тэдгээрээс энэ удаа физикийн ухааны доктор Норовын Тэгшбаярыг онцлон танилцуулж байна. Тэрбээр судалгаа, шинжилгээ, цөмийн энергийн зэрэг салбарт дагнан 20 гаруй жил ажиллаж байгаа судлаач. МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын олон улсын арбитрын арбитрч. Мөн Цөмийн энергийн газрын дарга, улсын ерөнхий байцаагч, Геологийн төв лабораторийн даргаар ажиллаж байсан төрийн ажлын туршлагатай нэгэн.  Норовын Тэгшбаяр нь 1978 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, эхнэр 3 хүүхэдтэйгээ амьдардаг, УИХ-д анх удаа нэр дэвшиж байгаа эрдэмтэн залуу бөгөөд саналын хуудаст АН-ын нэр дэвшигчдийн 10-т бичигдсэн байна.

Физикийн ухааны доктор Норовын Тэгшбаяр нь сонгуульд оролцохдоо 3 зүйлд анхаарч ажиллахаа амлан, сонгогчидтойгоо уулзаж байна. Тэрбээр энэ талаараа танилцуулахдаа сонгогчиддоо хандан, төрөө төвхнүүлэх сонголтоо хийхдээ нэр дэвшигчидээ сайн судалж, мэргэн сонголт хийхийг уриалж байлаа. Норовын Тэгшбаяр өөрийн 3 зорилгын талаар ийнхүү танилцуулж байна.

 

  1. Хавдаргүй монгол болъё. 10 мянган хүнд ногдох хавдрын өвчлөлөөрөө Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Ийм муу зүйлээрээ тэргүүлэхгүй байхын тулд орчин үеийн шилдэг тоног төхөөрөмжүүдийг улсдаа нутагшуулж, суурилуулах нь эхний ээлжийн ажил. Би өөрөө хорт хавдраар өвчилж, үхэл амьдралын заагт хүрээд буцсан хүнийхээ хувьд эрүүл байхын үнэ цэнэ гэж юу болохыг биеэрээ мэдэрсэн. Ийм учраас эргэж ирсэн энэ амьдралаа эрүүл монгол хүний төлөө зориулж ажиллахын тулд төрийн шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд оролцож, мэддэг чаддаг бүхнээ зориулж ажиллах зорилготой байна.
  2. Шинжлэх ухаанч, боловсролтой Монголыг бүтээе. Дэлхийн улс орнууд судалгаа, шинжилгээний ажилд үндэсний нийт бүтээгдэхүүнийхээ 4-5 хувийг зориулж, түүнийхээ үр шимээр бүх зүйлд тооцоо, судалгаа, үндэслэлтэй хандаж байна. Өвөг дээдэс, аав ээж маань хүртэл шингэх нарны туяаг харж, маргаашийн өдрийг шинжиж ирсэн судлаач ард түмэн. Гэтэл өнөө Монгол Улсын хувьд судалгаагүй, тооцоогүй шийдвэрүүдийг гаргах нь ихэссэний улмаас монголчууд бид нийтээрээ хохирч байна. Иймээс нийтдээ, тэр дундаа шийдвэр гаргах түвшиндээ энэ судлаач, шинжлэх ухаанч чанараа сэрээцгээх цаг нь болсон байна.
  3. Эрчим хүчний хараат бус, эрчим хүчээр хангадаг улс болъё. Өнөөдөр манай улс эрчим хүчний хувьд хоёр хөршөөсөө хараат байна. ОХУ-аас 30 хувь, БНХАУ-аас 70 хувийн хараат байгаа нь улсаараа хөгжиж чадахгүй байгаа гол шалтгаан юм. Ийм учраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалдаа нийцүүлэн, бүсийн ялгавартай эрчим хүчний хангамжтай болгохын төлөө бодлого боловсруулж ажиллах зорилготой байна.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа