Хагас коксон түлш нэвтрүүлснээр агаар бохирдуулагч бодисууд өмнөх оноос 40 гаруй хувиар буурчээ

Хагас коксон түлш нэвтрүүлснээр агаар бохирдуулагч бодисууд өмнөх оноос 40 гаруй хувиар буурчээ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нэвтрүүлсэн. Уг ажлын үр дүнг өнөөдөр /2026.05.21/ Эрдэмтдийн зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцлээ.

Хурлыг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал удирдаж, Цаг уур, орчны шинжилгээний газар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” ХХК-ийн төлөөллүүд оролцсон юм.

168407315918447db3c08542a1c89d7e

create?id=4341Халаалтын улиралд гэр хорооллын айл өрхөд борлуулалтын 425 цэгээр 436.7 мянган тонн хатуу түлшийг нийлүүлсэн бөгөөд үүний 333.3 мянган тонн нь хагас коксон түлш байв. Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат Улаанбаатар хотын 2025-2026 оны хүйтний улирлын агаарын чанарын харьцуулалтыг танилцуулахдаа агаар бохирдуулагч бодисууд өнгөрсөн оны мөн үеэс 54 хүртэл хувиар буурсныг онцлов.

Хүйтний улирал буюу 2025 оны 10-12 сар, 2026 оны 01-04 дүгээр сарын агаар дахь бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх онуудын мөн үе 2024 оны 10-12 сар, 2025 оны 01-04 дүгээр сарын дундажтай харьцуулахад:

-PM 2.5 тоосонцор нь 9 мкг/м3 буюу 17 хувиар

-Азотын давхар исэл (NO2) нь 2 мкг/м3-ээр буюу 4 хувиар

-PM10 тоосонцор нь 23 мкг/м3-ээр буюу 21 хувиар

-Хүхэрлэг хий (SO2) нь 36 мкг/м3-ээр буюу 54 хувиар бага гарчээ.

create?id=4341d43f4367674940edbca17627f768beb7

Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал “Бид өнөөдөр хагас коксон түлш нэвтрүүлсэн үр дүнг сонслоо. Эерэг үр дүнтэй байна. Бидний хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан гэж үзэж байгаа. Энэ бол ажлын үр дүн.

Эрдэмтдийн зөвлөл үнэ өртөг ярихгүй. Харин итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний үр дүнг үндэслэн хамгийн сайн чанартай түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулан, иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх үр дүнг ярина. Энэ ч утгаараа өнгөрсөн жил тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж байна” хэмээн дүгнээд, ирэх жилд түлшнээс гадна тархмал эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүч, хий болон цахилгаан халаагуур зэрэг бусад шийдлийг судалж, хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөсөн юм.

fdfe808781ed459cab6543a06440cdd5

Эрдэмтдийн зөвлөлөөс түлшний хэрэглээний тодорхой хувийг дотоодоос хангах ажлыг судалж, үр дүнг эцэслэх чиг үүргийг өгснөөр энэ удаагийн хурал өндөрлөв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.