Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хээрийн цасны хэмжилтийн арваннэгдүгээр сарын 20-ны мэдээгээр нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Энэ нь 10 хоногийн өмнөхтэй харьцуулахад цасан бүрхүүлтэй нутгийн хэмжээ 60 хувиар нэмэгдсэн гэсэн үг аж. Цасны зузаан Увсын Бөхмөрөн, Наранбулаг, Өмнөговь, Ховд, Хяргас тэргүүтэй долоон сум, Завханы дөрвөн суманд 30 см-ээс их байна. Харин Увсын хоёр, Завханы зургаа, Хөвсгөлийн нэг суманд 21-30 см зузаантай байгаа юм.
Тэгвэл Баян-Өлгий болон Увс, Булганы тус бүр хоёр, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын тус бүр нэг, Завхан, Сэлэнгийн тус бүр тав, Хөвсгөлийн дөрөв, Дархан-Уулын гурав, Төв аймгийн долоон суманд цасны зузаан 11-20 см хүрчээ. Бусад нутгаар 10 см-ээс бага цастай байгааг албаныхан мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.