3, 4 дүгээр хорооллын эцэст агаарын бохирдол хамгийн өндөр байна

3, 4 дүгээр хорооллын эцэст агаарын бохирдол хамгийн өндөр байна
 
Улаанбаатар хотод агаар бохирдуулагч таван үзүүлэлтийн агууламж 3, 4 дүгээр хорооллын эцэс орчимд хамгийн өндөр хэмжээнд хүрчээ.
 
Тодруулалбал, тус орчимд РМ10 тоосонцрын агууламж 124 мкг/м³ болж, агаарын чанарын стандартаас 1.2 дахин, РМ2.5 тоосонцор 107 мкг/м³ болж, стандартаас 2.8 дахин их байв.

Мөн азотын давхар ислийн (NO₂) агууламж 73 мкг/м³ буюу стандартаас 1.4 дахин, хүхэрлэг хийн (SO₂) агууламж 73 мкг/м³ буюу 1.4 дахин, нүүрстөрөгчийн дутуу ислийн (CO) агууламж 6400 мкг/м³ буюу 1.6 дахин их гарсан байна.

Тухайн өдрийн хэмжилтээр нийслэлийн хэмжээнд РМ10 тоосонцрын агууламж 12–124 мкг/м³, РМ2.5 тоосонцор 10–107 мкг/м³, азотын давхар исэл 15–73 мкг/м³, хүхэрлэг хий 3–73 мкг/м³, нүүрстөрөгчийн дутуу исэл 557–6400 мкг/м³ байжээ.

ddd17111c96d475c8e3018f170558ff4

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.