Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
"Хайрын хурим" салоныг үүсгэн байгуулагч, дизайнер Б.Ууганцэцэгийн 44 насны жавхаа арай л жаатай юу. Хувиараа бизнес эрхлэн, жижиг салоноос Монголын трэнд дэлгэрүүлэгч, luxury зэрэглэлийн салоны эзэн болсон Б.Ууганцэцэг “Хайрын хурим”-ын Ууганаа гэж хочлуулсаар 20 гаруй жилийг үдэж буй. Энэ хугацаанд дизайнер нэрээ түмэнд гайхуулж, брэндийн дурлагсад болсон бүсгүйчүүдийн нүдийг хужирлах тансаг шоу хийж, олон загварын колекци гаргаад амжсан нь түүний бахдам амжилт. Загварынхаа хажуугаар фитнесээр хичээллэж, төгс биеийг урлан, мэргэжлийн бодибилдингийн тэмцээнд сүүлийн 6, 7 жилийг алгасалгүй орсон байдаг. Өдгөө хоёр охины ээж тэрбээр эмэгтэй хүний амьдрал 40 наснаас эхэлдэг гэдгийг утгаар нь мэдэрч яваа гэлтэй. Жил ирэх бүр өнгө нэмж, улам толиожиж яваа Б.Ууганцэцэгийг жинхэнэ үлгэр жишээ инфлюнсер гэх бус уу.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS