Олон улсын томоохон хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад татах эхлэлийг тавилаа

Олон улсын томоохон хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад татах эхлэлийг тавилаа
“Эрдэнэс Монгол” нэгдэл олон улсын томоохон хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад татах эхлэлийг тавилаа. Үр дүнд нь “Posco international”корпорацтай газрын ховор элемент, гангийн үйлдвэрлэл, үйлдвэр технологийн парк хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахаар боллоо. “POSCO International” корпорац нь БНСУ-ын аж үйлдвэрийн хөгжлийн бэлгэдэл болсон төдийгүй дэлхийн гангийн үйлдвэрлэлийн тэргүүлэгч компаниудын нэг юм. Тус корпорац эрчим хүч, дэд бүтэц, барилга, худалдаа, логистикийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн, дэлхийн хэмжээний томоохон тоглогч юм.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “POSCO International” корпорацын Дэд ерөнхийлөгч Жон Гён Жин нар өнөөдөр /2026.06.11/ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.