УИХ-ын дарга С.Бямбацогт баруун бүсийн “Ховд агро парк-Шинэ хөдөө” төслийн хүрээнд байгуулагдсан хүлэмжийн цогцолборт ажиллаа
УИХ-ын дарга С.Бямбацогт баруун бүсийн хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх зорилготой “Ховд агро парк-Шинэ хөдөө” төслийн хүрээнд байгуулагдсан хүлэмжийн цогцолборт ажиллаж, иргэдээ төрөөс зөв бодлогоор дэмнэхэд бодит үр дүн гардгийн жишээ болж байгааг онцолж байв.
Тэрбээр “Ховд агро парк-Шинэ хөдөө” төслийн хүрээнд энэхүү хүлэмжийн цогцолборыг байгуулж байжээ. Газар, цахилгаан, усалгааны дэд бүтцийг нь бүрэн шийдэж, 40 сая төгрөгийн өртөгтэй 60 хүлэмжийг газар тариалан эрхлэх чин хүсэлтэй 70 гаруй өрхөд 16 сая төгрөгийн хөнгөлөлттэй үнээр олгосон байна. Өдгөө нэг өрх хоногт 1 сая, жилдээ 200 орчим сая төгрөгийн орлоготой болж, Ховд аймгаа хүнсний ногоогоор бүрэн хангаад зогсохгүй, зэргэлдээх аймгууд руу нийлүүлж эхэлсэн байна. Цахилгааны эх үүсвэрээ нарны эрчим хүчээр шийдэж, хүлэмжээ дөрвөн улирлынх болгон өвлийн улиралд ургац хураах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд баруун таван аймгаа бүтэн жилийн турш шинэ, нарийн ногоогоор бүрэн хангах боломжтой болно" гэлээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.