2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд шахмал түлш борлуулах гэрээт цэгүүдийн 54 нь нөөцөд байх бол тогтмол 446 цэг ажиллана
2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд шахмал түлш борлуулах гэрээт 500 цэг ажиллана. Үүнээс 54 нь нөөцөд байх бол тогтмол 446 цэг ажиллах юм. Шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүд харьяа дүүргийнхээ Тамгын газрын Агаар орчны бохирдолтой тэмцэх тасагт хүсэлт гаргаж бүртгүүлэх юм байна.
Тухайн дүүргээс ирсэн иргэн, аж ахуй нэгжийн материалтай Тавантолгой түлш ХХК-иас гарсан ажлын хэсэг танилцаж шаардлага хангасан иргэнтэй хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулах аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70119400 утаснаас иргэн, аж ахуй нэгж авах боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.