2027 онд газар зохион байгуулалтын чиглэлээр нийт 825 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 18 дугаар хуралдаан өнөөдөр боллоо.
Хурлаар
- “Нийслэлийн 2027 оны төсөв батлах тухай” НИТХ-ын тогтоолын төсөл,
- Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2027 оны төлөвлөгөө батлах тухай,
- Болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох тухай,
- Нийслэлийн Засаг захиргааны IV байрыг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн гэрээний хэрэгжилтийг дүгнэж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох ажлын хэсгийн дүгнэлт зэрэг 11 асуудлыг хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.
2027 онд газар зохион байгуулалтын чиглэлээр нийт 825 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 1191 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд нийлбэр дүнгээр 85.3 хувьтай хэрэгжиж байна. Тухайлбал, энэ сарын сарын 18-ны өдрийн байдлаар газрын менежментийн чиглэлээр хэрэгжүүлж буй 80 ажлын хэрэгжилт 91.1 хувьтай байна. Мөн газар зохион байгуулалтын чиглэлээр 578 ажил хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 80.5 хувьтай байна. Нөхөн олговор олгох чиглэлээр 532 ажил 84.1 хувьтай байна.
2027 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд нийт 825 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар зөвлөлийн гишүүд нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт болон 2027 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-д өргөн барихыг дэмжив.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.