“Дахин гэрлэсэн хатан хаан” цуврал кино дэлхийд өндөр амжилт үзүүлжээ

“Дахин гэрлэсэн хатан хаан”  цуврал кино дэлхийд өндөр амжилт үзүүлжээ

 “Disney+” цахим үзвэрийн үйлчилгээний Өмнөд Солонгос дахь удирдлагууд “Дахин гэрлэсэн хатан хаан” романтик, уран зөгнөлт цувралыг дэлхий даяар ийм өндөр амжилт үзүүлнэ гэж төсөөлөөгүй байснаа мэдэгджээ. Тэдний хэлснээр, уг бүтээлийг дэлгэцийн цуврал болгон бүтээх нь анхнаасаа томоохон сорилт байжээ.

Шин Мин А, Жү Жи Хүн, Ли Жон Сук, Ли Сэ Ён зэрэг алдартай жүжигчдийн тоглосон уг цувралд хатан хаан Навиэр, түүний нөхөр, эзэн хаан Совиэшу нарын гэр бүлийн харилцаа оргодол боол Рашта гарч ирснээр хэрхэн өөрчлөгдөж буй тухай өгүүлдэг.

Ижил нэртэй цахим романаас сэдэвлэсэн энэхүү бүтээлийг өмнө нь зурагт өгүүллэг болгон гаргасан бөгөөд олон тэрбум удаагийн үзэлт цуглуулжээ. Романтик, уран зөгнөлт төрлийн уг зохиолыг жүжигчдийн тоглолттой цуврал болгон дэлгэцнээ амилуулсан нь олны анхаарлыг татсан байна.

76fa645bebee49dea2edb4b1d9b8d7bf

“Энэ бол бидний хувьд энэ жилийн хамгийн том сорилт байлаа” гэж The Walt Disney Company Korea компанийн Солонгосын уран бүтээл хариуцсан хэлтсийн дарга Чой Ён-у “Disney+” Өмнөд Солонгост үйл ажиллагаагаа эхлүүлсний таван жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Арваннэгдүгээр сарын 3-нд нээлтээ хийсэн уг цуврал эхний гурван хоногт дэлхий даяар цуглуулсан үзэлтийн тоогоор “Disney+”-ийн өмнө нь бүтээсэн орон нутгийн бүх цувралын үзүүлэлтийг давжээ. Цуврал 10 ангитай бөгөөд сүүлийн анги нь 11-р сарын 25-нд гарна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.