Т.Ариунзаяа аварга болж, өсвөр үе болон залуучуудын Дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

Т.Ариунзаяа аварга болж, өсвөр үе болон залуучуудын Дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо
 

Залуучуудын Дэлхийн аваргын -57 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Тэрбишийн Ариунзаяа аварга болж, өсвөр үе болон залуучуудын Дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо.

Узбекистаны нийслэл Ташкент хотод болж буй тус тэмцээний эхний өдөр ОУХМ Т.Ариунзаяа аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд Киргизстаны Жанар Жолдошеваг ялснаар дэлхийн аварга боллоо. Тэрбээр финалын барилдаанд эхлээд юко үнэлгээ авч, улмаар сугадаж тонгорох мэхээр өрсөлдөгчөө цэвэр ялсан.

Ингэснээр өсвөр үе болон залуучуудын дэлхийн аваргад хоёуланд нь түрүүлсэн Монголын анхны жүдоч болж, түүхэн амжилт тогтоов.

c79ca1a0dde94bd6a4826a21c02f4127

Өдгөө 18 настай Т.Ариунзаяа 2024 онд өсвөрийн дэлхийн аварга болж байсан бөгөөд 2026 онд насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлж, Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн амжилттай байна.

“Ташкент-2026” дэлхийн аваргад 78 орны 574 тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас 18 жүдоч хүч сорьж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.