COP17: Монгол–Зүүн Өмнөд Азийн бизнес, хөрөнгө оруулалтын шинэ гүүр WILD Fund нь эхний 48 сарын хугацаанд 5 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт, санхүүжилтийг татан төвлөрүүлэх зорилт тавьж байна
Яагаад Монгол–Зүүн Өмнөд Азийн гүүр хэрэгтэй вэ? Энэхүү хамтын ажиллагааны стратегийн нэг зорилго нь Монголын боломжийг Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн экосистемтэй холбох явдал юм. Монгол Улс байгалийн гаралтай бүтээгдэхүүн, нүүдлийн болон бэлчээрийн уламжлалт мэдлэг, бүтээлч үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, шинэ үеийн бизнес, инновацийн боломжтой. Харин Зүүн Өмнөд Ази нь хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн чадавх, технологи, дизайн, дижитал худалдаа болон олон улсын зах зээлд хүрэх хүчирхэг сүлжээтэй. SEACCI Mongolia-ийн Ерөнхийлөгч Б.Батзаяа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ газрын доройтол, бэлчээрийн тэсвэржилтийг зөвхөн байгаль орчны асуудал гэж харах боломжгүй бөгөөд энэ нь орон нутгийн иргэдийн орлого, ажлын байр, бизнес, хүнсний болон амьжиргааны аюулгүй байдалтай шууд холбоотойг онцолсон.
No description available.
Б.Батзаяагийн онцолсноор SEACCI Mongolia-ийн хувьд COP17 нь нэг удаагийн хэлэлцүүлгээр дуусах бус, Монгол–Зүүн Өмнөд Азийн урт хугацааны бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны эхлэл юм.
Арга хэмжээнд Сингапураас Mr. Mathew Welch, Бангладешаас Hon. Nasreen Fatema нар олон улсын хүндэт зочноор оролцож, бүс нутгийн хамтын ажиллагаа, бизнес болон хөрөнгө оруулалтын талаарх туршлага, байр сууриа хуваалцлаа. Мөн УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа төр, парламент, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид болон иргэний нийгмийн хамтын ажиллагааг бодит хөрөнгө оруулалт, өргөжих боломжтой шийдэл болгон хөгжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.
IWFCI Mongolia-ийн Ерөнхийлөгч О.Байгаль онцолсноор, иргэний нийгмийн байгууллагууд зөвхөн төсөл хэрэгжүүлэгч бус, орон нутгийн бодит хэрэгцээг бодлого болон хөрөнгө оруулалтын хэлтэй холбож, төр, бизнес, хөрөнгө оруулагч, олон улсын байгууллага, орон нутгийн иргэдийн хооронд гүүр болох чухал үүрэгтэй гэв.
No description available.
WILD Fund нь Монголын боломжийг Зүүн Өмнөд Азийн хөрөнгө, технологи, инноваци, зах зээлтэй холбож, бизнесийн өсөлтийг хүний эрх, хүүхдийн эрх болон байгаль орчны хариуцлагатай хослуулах шинэ хамтын ажиллагааны платформ юм.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.