“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ

“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохуны урилгаар БНХАУ-ын Жянсу мужийн Ляньюньган хотноо 2026 оны есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-д оролцож байна.

6aa12e1eb024d35b21f80bc0

Өнөөдөр \2026.09.09\ БНХАУ-ын Жянсу мужийн Ляньюньган хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-ын нээлт болж, албан ёсоор эхэллээ.

“Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум” нь БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны санаачилгаар 2015 оноос “Ляньюньган форум” нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд олон нийтийн аюулгүй байдлын салбар дахь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийтлэг сорилтыг хамтран даван туулах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тогтвортой хөгжил, дэвшлийг дэмжих олон улсын чухал платформ болон хөгжсөн юм.

6aa12e35b024d35b21f80bd2

Сүүлийн арван жилийн хугацаанд тус форумд дэлхийн 100 гаруй улсын хууль сахиулах байгууллагын удирдлага, олон улсын байгууллагын төлөөлөл, шинжээч, судлаач зэрэг 5000 гаруй төлөөлөгч оролцож, терроризм, цахим гэмт хэрэг, зохион байгуулалттай хил дамнасан гэмт хэрэг зэрэг уламжлалт болон шинээр бий болж буй аюулгүй байдлын сорилтыг даван туулах чиглэлээр туршлага, мэдээлэл солилцож ирсэн байна.

Энэ удаагийн форумын хүрээнд “Олон улсын хар тамхитай тэмцэх хамтын ажиллагаа”, “Олон улсын терроризмтой тэмцэх хамтын ажиллагаа”, “Кибер аюулгүй байдлын хамтын ажиллагаа”, “Шилжилт хөдөлгөөний удирдлагын хамтын ажиллагаа”, “Олон нийтийн аюулгүй байдлыг хангах техник, технологи, тоног төхөөрөмж”, “Олон улсын цагдаагийн боловсрол, сургалтын хамтын ажиллагаа”, “Аялал жуулчлалын аюулгүй байдлын хамтын ажиллагаа”, “Олон улсын харуул хамгаалалтын үйлчилгээний хамтын ажиллагаа” зэрэг сэдвээр найман дэд форум зохион байгуулагдана.

6aa12e4bb024d35b21f80be4

Монгол Улсаас форумд оролцож буй төлөөлөгчид холбогдох дэд форумуудад оролцож, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар туршлага солилцоно.

6aa12e66b024d35b21f80bf6

Форумд оролцох үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунтай хоёр талт уулзалт хийнэ.  Монгол, Хятадын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх, шинэ төрлийн болон цахим гэмт хэрэгтэй тэмцэх, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцоно.

Түүнчлэн форумд оролцож буй бусад улсын дотоод хэргийн сайд, холбогдох байгууллагын удирдлагуудтай хоёр талт уулзалт хийж, Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох асуудлаар санал солилцоно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.