ОХУ-ын агаарын цохилтод таван хүн амиа алдаж, 67 хүн гэмтжээ
Украины Днепропетровск мужийн Павлоград хот дахь худалдааны төв Оросын агаарын цохилтод өртөж таван хүн амиа алдаж, 67 хүн шархаджээ. Уг халдлага өчигдөр болсон бөгөөд шархадсан 67 хүний найм нь хүүхэд байв. Тухайн өдөр хөл хөдөлгөөн ихтэй байсан бөгөөд халдлага өдрийн цагаар болжээ. Тус дроны бөмбөгдөлт томоохон их дэлгүүрүүдийг онилсон байна.
Энэ долоо хоногийн эхээр Запорожье болон Сумы хот дахь өөр худалдааны төвүүд ч Оросын агаарын цохилтын бай болов.
Зеленський “Оросууд худалдааны төвийн ойролцоо зогсож байсан энгийн иргэдийг хөнөөхийн тулд дрон ашигласан” гэжээ. Украины эрх баригчид энэхүү дроны халдлагыг “албадлагын тактик” гэж тодорхойлж байна. Мөн лхагва гарагт Сумы хотын худалдааны төв рүү Оросын дрон халдсаны улмаас хоёр хүн амиа алдаж, 20 хүн шархаджээ.
Харин лхагва гарагт Украины тал Оросын Сочи амралтын хот руу халдсан байна. Уг халдлагын улмаас 28 хүн шархдаж, гурван хүний амь нас хохирсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энхийн шинэ санаачилга гаргахаар төлөөлөгчдийг илгээсэн ч тодорхой үр дүнд хүрсэнгүй.
Тэд Москвад Путинтэй, Киевт Украины Ерөнхийлөгч Зеленськийтэй тус тус уулзсан ч дорвитой ахиц гарсангүй.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.