"Шинэ үеийн Улаанбаатар" бодлого: Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх цогц төлөвлөгөөг танилцууллаа

"Шинэ үеийн Улаанбаатар" бодлого: Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх цогц төлөвлөгөөг танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, дэд бүтцийн дутагдал, амьдрах орчны доройтол, төрийн үйлчилгээ, төсөв, хөрөнгө оруулалт, эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогыг хэрэгжүүлж байна.

Инженерийн дэд бүтэц өнөөгийн нөхцөл байдал ба шийдэл

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 16 хувь, Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Туул-1 коллекторын 3, 4-р хэсгийн Ф1500-1200 мм голчтой 6 км шугамыг угсарч байна. Өнгөрсөн зун үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, 700 хүн, 160 техник, 51 мотопомпыг бэлэн байдалд ажиллууллаа. “Ub engineering” инженерийн дэд бүтцийн нэгдсэн хяналт, удирдлагын системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Нийт 50 га талбайд “Сэлбэ 5 шатлалт усан сан” цогцолбор барина.

4cfd4a42db454a03bfcaf47ed20672b8

Түгжрэлийн суурь шалтгаан ба шийдэл

Улаанбаатар хотод 70,080 хүүхэд суралцах боломжтой 84 сургуулийг үе шаттай ашиглалтад оруулна. Үүнээс 11 сургуулийг Азийн хөгжлийн банк, 33 сургуулийг Дэлхийн банкны санхүүжилтээр барихаар шийдвэрлэсэн. Төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулж, боловсролын чанарыг сайжруулна. Тухайлбал, төвлөрөл ихтэй 1-р сургуулийн салбар сургуулийг хотын захын хороонд байгуулна.

Нийслэлийн хэмжээнд 23.4 км шинэ зам, 74.4 км он дамжин гүйцэтгэсэн зам, 33.6 км зам засварын ажлыг гүйцэтгээд байна. Цаашид 158.8 км авто зам барина. Авто зам, дугуйн зам, явган хүний замыг иж бүрнээр нь барина. Одоо байгаа 115 км дугуйн зам дээр нэмээд, нийт 327.5 км дугуйн замын сүлжээг бий болгохоор төлөвлөлөө. Моносын уулзвар, Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар, Офицерын уулзвар, НЗДТГ-ын ард явган гүүр, Нарт хотхоны зүүн далангийн гүүр гэсэн 5 байршилд олон түвшний уулзвар барина. Иргэдийг нийтийн тээврээр аюулгүй, тухтай зорчуулахын тулд 60 цахилгаан их багтаамжийн автобус, 50 сургуулийн автобус, 46 дунд багтаамжийн автобусаар парк шинэчилнэ. Нийтийн тээвэрт 16 шинэ чиглэл нэмж, 27.3 км замын сүлжээг бий болгоно.

Ухаалаг гэрлэн дохиогоор замын хөдөлгөөнийг удирдана. “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл, тусгай замын автобус, метро, трамвай, дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийн ТЭЗҮ-ийг энэ оны 12 дугаар сард дуусгаж, ойрын 2 жилд шугамыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

0c6af8ef3b77437c83e875bdb765241e

Агаарын бохирдол эх үүсвэр ба шийдэл

Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй гурван бүсэд нийт 73,862 өрх амьдарч байна. “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд агаарын бохирдлыг 50.5 хувиар бууруулах дараах шийдлүүдийг хэрэгжүүлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, дэд төвүүдийг ашиглалтад оруулна. Нарны эрчим хүч болон шингэрүүлсэн хийн түлшнээс цахилгаан, дулааны хэрэглээг хангах олон төрөлт шийдлийг 73,862 өрхөд нэвтрүүлнэ. Өнөөдрийн байдлаар 5000 өрхийг шингэрүүлсэн нефтийн хий, 408 өрхийг нарны эрчим хүчинд холболоо. Өнөөдрийн байдлаар найман уурын зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлээд байгаа бөгөөд цаашид 273 уурын зуухыг хийн түлшинд шилжүүлж, агаарын бохирдлыг 10.5 хувиар бууруулна.

Багануурын хүрэн нүүрсний ордод түшиглэн жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулах Нүүрс пиролизийн үйлдвэр байгуулна. Нийслэлд зорчиж буй 2700 орчим цахилгаан автомашины тоог 50 мянгад хүргэж, цэнэглэх станцын тоо, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Дэлхийн банк, UNDP, GGGI зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, ногоон санхүүжилтийн хүрээнд 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт татан төвлөрүүлээд байна.

bb7fc909027f402cb4efa548d2e28648

Засаглал ба төрийн үйлчилгээ

Иргэнд ээлтэй хотыг хөгжүүлж, open.ulaanbaatar.mn системд 2026 оны 221 хөрөнгө оруулалтын төсөл, стратегийн 16 мега төслийн төсөв, гүйцэтгэгч, явцыг нээлттэй болгосон. Мега төслүүдээс ДЦС-5, олон түвшний уулзвар, дүүжин замын тээвэр, Сэлбэ хот орон сууцжуулалт, Улаанбаатар трам эхний тавд эрэмбэлэгдлээ. Хиймэл дагуулын зурагт суурилсан дижитал хяналт, ухаалаг камерын нэгдсэн сүлжээнд суурилсан хяналт, хотын бүтээн байгуулалтад иргэд хяналт тавих боломжийг бий болгоно. “Хотын дарга сонсож байна 150-150” платформоор иргэдээ сонсож ажиллаж байна.

d9987400e2bf4be0a52f751d2d69d492

Амьдрах орчны чанар ба хүүхдэд ээлтэй хот

Улаанбаатар хотод нийт 42 ногоон байгууламж барина. Жуковын хөшөөний хойно барилгын зориулалтаар олгосон байсан 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулна. Ногоон нуурт 5.5 га талбайд цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулахаар бэлтгэж байна. Мөн нийтийн эзэмшлийн болон иргэдийн зорчих орон зайг хамгаалах хүрээнд зуслангийн бүсийн орц, гарцтай холбоотой 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалсан. Улаанбаатар хотыг хүүхдэд ээлтэй хот болгон хөгжүүлнэ. Энэ хүрээнд “Хүүхдийн ордон-2” шинжлэх ухаан, технологийн ордныг байгуулж байна. Мөн хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, “Өргөө”, “Амгалан”, “Хүрээ” амаржих газрыг хүүхдийн төрөлжсөн эмнэлгийн чиглэлээр хөгжүүлнэ.

Доорх хүснэгтэд "Шинэ үеийн Улаанбаатар" бодлогын хүрээнд хүрэхээр төлөвлөж буй гол зорилтот үзүүлэлтүүдийг харуулав.

Чиглэл Өнөөгийн түвшин 2030 оны зорилтот түвшин
Агаарын бохирдол (PM2.5) Стандартаас 3-5 дахин их Үндэсний стандартад нийцүүлэх
Ногоон байгууламж (нэг хүнд) 5.1 мкв 12 мкв
Нийтийн тээврийн эзлэх хувь 35% 60%
Гэр хорооллын дэд бүтэц 30% холбогдсон 80% холбогдсон

5088587afa874ab1a480f5d1d1451686

cf524002541e4c24a6233205e4280fc5

d150a092ee2248969e8e8b23da592a91

6ef3aa1aa69e4e64a4a2be660468ef83

db708040112c4778aaa6ddcb97f4b4d3

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.