Угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийн нэг шуудайг 3750 төгрөгөөр худалдаанд гаргалаа

Угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийн нэг шуудайг 3750 төгрөгөөр худалдаанд гаргалаа

2026-2027 оны халаалтын улирал өчигдөр эхэлж, нийслэлийн долоон дүүрэгт борлуулалтын 440 цэгээр 2275 тонн шахмал түлш худалдаанд гаргалаа.

Тавантолгой түлш компани энэ халаалтын улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөд нийт 427 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөжээ. Үүний 120 мянган тонн нь угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн шахмал түлш бол 307 мянган тонн нь хагас коксон түлш байх аж.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, 11 дүгээр сарын 01-нийг хүртэл нийслэлийн айл өрхийн хэрэглээнд нийлүүлнэ.

Түлшний үйлдвэр одоо 24 цагаар ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хоногт 1300-1400 тонн шахмал түлш үйлдвэрлэж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 27.6 мянган тонн түлшний нөөцтэй байна.

Харин хагас коксон түлшийг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргах бөгөөд одоогийн байдлаар 27.5 тонн хагас коксон түлшний нөөцтэй байна. Түлшний үйлдвэрийн нэгдүгээр цех савлагааны бэлэн байдлыг хангаж, нийт 307 мянган тонн хагас коксон түлшийг савлаж, худалдаанд гаргахыг албаныхан мэдээллээ.

Иргэд Хотула апплейкшнаар нэг шуудай угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийг 3750 төгрөг, хагас коксон түлшийг 5000 төгрөгийн үнээр худалдан авна. Тавантолгой Түлш ХХК-ийн үйлдвэрлэж, савласан шахмал түлшийг гэрээт 38 компанийн 300 орчим тээврийн хэрэгслээр агуулах болон борлуулалтын цэгт тээвэрлэн хүргэж байгаа ажээ.

c83763b14a1d4b6cba574df796167098

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.