Бүлгийн шийдвэрээ “сөрж” МАН-ыг налсан АН-ын 5 гишүүн

Бүлгийн шийдвэрээ “сөрж” МАН-ыг налсан АН-ын 5 гишүүн

УИХ-ын чуулган гацаанд ороод удаж байна. АН-ын бүлгээс чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байх, бойкотлох шийдвэрийг албан ёсоор гаргасан. Гэтэл өчигдөр чуулганы хуралдаанд АН-ын таван гишүүн, тодруулбал, Р.Эрдэнэбүрэн, Д.Ганбат, Р.Сэддорж, Д.Энхтуяа, А.Ганбаатар нар чуулганы хуралдаанд орж ирцээ бүртгүүлсэн нь анхаарлын төвд орж, хэл амны бай болж байна. Энэхүү үйлдэл нь намын бүлгийн дарга болон бусад удирдлагуудын зүгээс гаргасан нэгдсэн шийдвэрийг илт сөрсөн алхам юм. 

 Мөн түүнчлэн тус намын дотоод зохион байгуулалт, фракц хоорондын зөрчил болон намын бүлгийн шийдвэр гишүүддээ хэр зэрэг нөлөөтэй байгааг харуулсан тод жишээ болж байна хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

Зарим хэвлэлээр тус таван гишүүнд МАН нэг тэрбум төгрөг амласан байж болзошгүй гэх мэдээлэл ч хөвөрч байна.

АН-ын бүлгийн зүгээс чуулганыг бойкотлох болсон шалтгаанаа зарим чухал хуулийн төслүүд болон төсвийн тодотголтой холбоотой асуудлаар эрх баригч хүчин болох Ардын намтай зөвшилцөлд хүрч чадаагүйтэй холбон тайлбарлаж байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.