Цалингаа хасуулж, ээждээ загнуулсан ч Х.Баттулга дахиад л хуралдаа ирсэнгүй

Цалингаа хасуулж, ээждээ загнуулсан ч Х.Баттулга дахиад л хуралдаа ирсэнгүй

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дүгээр сарын 15-ны өдөр нээлтээ хийсэн. Ингээд 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлаар дөрвөн удаа хуралдах товтой байсан хэдий ч гишүүдийн ирц хүрээгүй улмаас хуралдаан хойшилсон билээ. Харин өнгөрсөн Мягмар гарагт УИХ-ын чуулган 58 хувийн ирцтэй хуралдаж Г.Тэмүүлэнг Хууль зүйн сайдаар батламжилсан.

Тухайн өдөр 126 гишүүнээс өнөөдрийн хуралдаанд 31 нь ирсэнгүй. Үүнд:

·         Чөлөөтэй 1

·         Эмнэлэгийн чөлөөтэй 6

·         Орон нутгийн томилолттой 5

·         Гадаад томилолттой 5

·         Тасалсан 14  

Гадаад томилолттой гишүүдийн нэг нь Х.Баттулга. Тэрээр намрын чуулган эхэлснээс хойш төрийн ордонд гэгээн дүрээ харуулаагүй бөгөөд 1 удаа чөлөөтэй, 1 удаа томилолттой байжээ.

Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар (2025.04.09) Х.Баттулга гишүүнд хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцсэн. Учир нь тэрбээр УИХ-ын намрын чуулганы хугацаанд 67 цагийн таслалттай гарсан байдаг. Улмаар Ёс зүй, дэгийн байнгын хороо УИХ-ын гишүүн Х.Баттулгын цалинг зургаан сарын хугацаанд 20 хувиар бууруулах шийдвэр гаргасан юм.

Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Одоо хуралдаа сууж байна. Ээж ч загнаад байгаа” гэж ярьсан байв. Цалингаа хасуулж, ээждээ загнуулсан ч тэр дахиад л хуралдаа суусангүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.