“Төмөр зам доогуурх автозамын Нүхэн гарц” төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 64 хувьтай байна
“Төмөр зам доогуурх автозамын Нүхэн гарц” төслийн хоёрдугаар байршил нь Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ4-тэй холбогдох бөгөөд авто зам болон хоёр нүхэн гарц бүхий бүтээн байгуулалт юм.
Авто зам нь 1.48 км урттай 2 урсгалтай, 4 эгнээ бүхий төсөл бөгөөд явган болон дугуйн замтай байх юм. Харин Нүхэн гарц нь тус чиглэлд хоёр байршилд баригдах бөгөөд Геологийн төв лаборатори орчим болон түүнээс урагш ТЭЦ4 -ийн салбар төмөр зам доогуур барина. Тус хоёр нүхэн гарц нь 5 метр өндөр, 28 метрийн урттай байхаар гүйцэтгэж байна.

Нүхэн гарцын бүтээн байгуулалт нь зөвхөн суурь байгууламж, замын хучилтаар хязгаарлагдахгүй, геологи, геодези зэрэг газрын доорх нөхцөл байдлын судалгаа, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холбоо, гэрэлтүүлэг, гүүр туннелийн бүтээц, ус зайлуулах систем зэрэг дэд бүтцийн цогц ажил юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.