Энэ 7 хоногт Улаанбаатарт болох үйл явдлууд

Энэ 7 хоногт Улаанбаатарт болох үйл явдлууд

2026 оны 10 дугаар сарын 12-18-нд Улаанбаатарт болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

 10 дугаар сарын 12-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

10 дугаар сарын 12, 13-нд: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо болно.

10 дугаар сарын 13-нд: Гамшийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр.

10 дугаар сарын 13-нд: ЮНЕСКО-гийн "Дэлхийн кино, дуу, дүрсний өвийн өдөр"-ийг тохиолдуулан гэрэл зураг үүсэж хөгжсөний 200 жилийн ойн хүрээнд Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчин Б.Улятайхүү, Ц.Нина, С.Туяа нарын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Архивын ерөнхий газрын цогцолборт болно.

10 дугаар сарын 13-нд: УДЭТ-ын намар цагийн нээлт Михаил Рощины “Валентин, Валентина” саунд-драмын жүжгээр үзэгчдийн хүртээл болно.

10 дугаар сарын 13, 14-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

10 дугаар сарын 14-нд: Стандарт, хэмжил зүйн ажилтны өдөр.

10 дугаар сарын 14-нд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсгол болно.

10 дугаар сарын 14-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

10 дугаар сарын 15-нд: Дэлхийн хүнсний өдөр.

10 дугаар сарын 15-нд: “BRAVO CIRCUS” циркийн тоглолт Монгол бөхийн өргөөнд болно.

10 дугаар сарын 15-нд: Хүний нөөцийн ажилтны өдөр.

10 дугаар сарын 15, 16-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10 дугаар сарын 17-нд: Дэлхийн хөгжил мэдээллийн өдөр.

10 дугаар сарын 17-нд: 18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам эхэлнэ.

54249bfd46a7ac5fa45cab41a469882f

10 дугаар сарын 17-нд: “Монголын орон зай” 8 ангит чуулбар хөгжмийн бүтээлийн тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.

10 дугаар сарын 18-нд: Геологичдын өдөр.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.