Баавгайн дуудлага мэдээллийн 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байна

Баавгайн дуудлага мэдээллийн 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байна
Мэдээг сонсох
0:00
--:--
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өгсөн мэдээллээр суурьшлын бүсэд баавгай орж ирсэн дуудлага мэдээлэл 2026 оны 10 дугаар сарын 08-ны байдлаар Улсын хэмжээнд нийт 754 бүртгэгдсэн байна. Үүнээс 11 аймаг болон нийслэлийн бүс, Тусгай хамгаалалттай бүс нутгуудад дараах байдалтай байна. 
- Хэнтий 209,
- Дархан-Уул 110,
- Сэлэнгэ 86
- Хөвсгөл 65,
- Завхан 30,
- Төв 20,
- Булган 18,
- Дорнод 13,
- Увс 10,
- Архангай 7,
- Баян-Өлгий 2,
- Нийслэлд 24, бусад нь Тусгай хамгаалалттай бүс нутгуудад байна.
Нийт тохиолдлын 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байна. 
 
Иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Ойн бүс, уулын бэлээр ганцаараа болон бүрэнхий цагаар зорчихгүй байх,
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй хээр гадаа болон малд явуулахгүй байх,
- Малын хот хороог гэрэлтүүлэгтэй болгох,
- Чанга чимээ гаргагч хэрэгсэл бэлэн байлгах,
- Хоол хүнсний үлдэгдэл болон малын гаралтай хог хаягдлыг ил задгай хаяхгүй байхыг зөвлөж байна.
 
Хэрэв зэрлэг амьтантай тааралдвал сандрахгүйгээр аажмаар ухрах, чанга дуу чимээ гаргах шаардлагатай бөгөөд модонд авирахгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.