“Х.Булгантуяа улс төрөөс гарна” гэдэг мэдээлэл худлаа гэв
Намрын сарууд шувтарч байгаа энэ өдрүүдэд МАН-ын талцал хуваагдал, дуусашгүй дотоод зодоон үргэлжилсээр байна.
Сүүлийн үеийн мэдээ гэвэл Ерөнхий сайд асан Г.Занданшатар УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, П.Сайнзориг, Э.Болормаа, Х.Булгантуяа, С.Амарсайхан нарыг АТГ-т шалгуулахаар өглөө. Мөн үүнтэй холбоотойгоор Х.Булгантуяаг чиглэж, ноцсон мэдээллүүд цахим орчинд эрчимжиж эхлэв. Түүнийг улс төрөөс бүрмөсөн явна гэх мэдээлэл хүртэл гарчээ.
Энэ талаар бид холбогдох эх сурвалжаас тодруулахад, “Х.Булгантуяа улс төрөөс гарна гэдэг мэдээлэл худал” гэв.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг ноолж байгаа нэг сэдэв нь Ерөнхий сайд асан Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол болон тогтоолыг баталсан чуулганы хуралдаан, хурлыг удирдсан гэх асуудал. Мөн тэр 30-ийн тал буюу Д.Амарбаясгалангийн талын хүн учраас өнөөдөр буруудаад явж байгаа гэж хэлж болно.
Нэмж хэлэхэд, Үндсэн хуулийн цэц дээр Х.Булгантуяагийн буруудсан гэх асуудал бол Үндсэн хууль, дэгийн тухай хууль хоёр хоорондоо зөрчилдсөн явдал. Үүнийг Х.Булгантуяад холбогдуулж дэвэргэж байгаа нь цэвэр улс төр гэж харж болохоор байгаа юм.
Товчхондоо, том зургаар нь харвал, Д.Амарбаясгаланг бүрмөсөн унагах гэсэн МАН-ын 38-ын талын зохиол үргэлжилж байна. Дээрх таван гишүүнээр бойкот хийж Д.Амарбаясгаланг дарамталж байгаа гэж уншиж болохоор дүр зураг үүсээд удаж буй. Эсбөгөөс Д.Амарбаясгаланг өөрөө буулт хийж өгөхийг нөгөө тал харж суугаа.
Гэвч Д.Амарбаясгалан тийм ч амархан буугаад өгчих хүн биш. Түүний дараагийн нүүдэл юу байхаас МАН-ын хувь заяа шийдэгдэнэ гэчихэд хилсдэхгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.