Г.Занданшатар: Би уйдсандаа өгөөд байгаа асуудал биш. Сүүлдээ би гэмт хэрэгт хэнийг холбохыг зааж зааварладаг хүн болох жишээтэй.
Ерөнхий сайд асан Г.Занданшатарын өмгөөлөгч нар нэр бүхий таван улс төрчийг шалгуулахаар ЦЕГ, АТГ-т хандсан тухай мэдээлэл хийсэн. Харин УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан сэтгүүлчийн асуултанд "Г.Занданшатар дарга ажилгүй уйдсандаа намайг АТГ-д өгсөн байх" гэжээ.
Тэгвэл Г.Занданшатар энэ талаар "Би уйдсандаа өгөөд байгаа асуудал биш. Би сүүлийн зургаан сарын хугацаанд тэвчээр зааж, бүхий л талаараа худал үнэн , баримт нотолгоогүй гүтгэж байна. Сүүлдээ би гэмт хэрэгт хэнийг холбохыг зааж зааварладаг хүн болох жишээтэй. Энэ бол дандаа хэрэгт холбогдсон шалгагдаж байгаа хүмүүс улс төрийн зохион байгуулалттай бүлэглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь улс төрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, албан тушаалын эрх мэдлээ ашиглаж бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулж, УИХ-ыг ч гацааж, төр засгийг ч шантаажилж байгаа нь улс төрийн өндөр албан тушаалтны хэрэг гэж АТГ-д өгч байгаа. Энэ бол Г.Занданшатарын нэр төрийн асуудал биш, энэ бол монгол төрийн нэр хүндийн асуудал" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.