Монгол-Малайзын парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ томилогджээ

Монгол-Малайзын парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ томилогджээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол-Малайзын парламентын бүлгийн даргаар томилжээ. 

Уг бүлэг нь Монгол-Малайз хоёр орны хууль тогтоогчид болон хууль эрх зүйн салбарын түншлэлийг дэмжих зорилготой ажилладаг байна.

6646e3b17807470faf0382880eb2269d

Бүлгийн удирдлагын бүтцийн хувьд тэргүүнээр Л.Оюун-Эрдэнэ томилогдон ажиллаж байгаа бол дэд даргаар А.Ганбаатар болон Ж.Батжаргал нар томилогдсон байна. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, Л.Гантөмөр болон Ц.Сандаг-Очир нар бүлгийн үндсэн гишүүнээр бүртгэгджээ.

 Ийнхүү парламентын гишүүдийн олон талт төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүн бүрдсэн нь харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хоёр талын хууль тогтоогчдын хоорондын түншлэлийг өргөжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой аж.

6f1cce9bc55c4163999311d5eebd2887

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.