Үндсэн хуулийн цэцийн даргын цалин 7.2 сая, гишүүнийх 6.9 саят төгрөг болгох тогтоолыг баталлаа

Үндсэн хуулийн цэцийн даргын цалин 7.2 сая, гишүүнийх 6.9 саят төгрөг болгох  тогтоолыг баталлаа

Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа. 

Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн даргын цалин 7,245,360 мянга, гишүүнийх 6,995,520 төгрөг болж нэмэгдэж байгаа юм.

ҮХЦ-ийн дарга, гишүүдэд үндсэн цалингаас гадна хоол, унааны зардал олгогддог. Тодруулбал, нэг өдөрт хоолны 15 мянган, унааны 3 мянган төгрөг бодогддог байна. Үүнээс гадна төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдэл, докторын зэрэг хамгаалсан бол цалингийн 10 хувь нэмэгдэж тооцогддог байна.

Өнөөдрийн байдлаар ҮХЦ-ийн дарга 5,727,476 мянган төгрөгийн цалин авдаг бол Цэцийн гишүүн 5,577,677 мянган төгрөгийн цалин авдаг байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.