Бусдын амь насыг хөнөөж хэргээ нуун дарагдуулсан этгээдийг олж тогтоон баривчилжээ

Бусдын амь насыг хөнөөж хэргээ нуун дарагдуулсан этгээдийг олж тогтоон баривчилжээ

Бусдын амь насыг хөнөөж хэргээ нуун дарагдуулсан этгээдийг олж тогтоон баривчилжээ

Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 10-р сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд “манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Уг дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад иргэн “Х” бусдын амь насыг хохироогоод хэргийн газраас зугтаасан байсан. Харин иргэн “Х”-ийн хүүхдүүд хэргийг нуун дарагдуулж хаацайлсан байжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн XI зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоох чиглэлээр Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт этгээдийг 10-р сарын 30-ны шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс олж  тогтоон саатуулсан байна. Уг этгээд нь амиа хорлох зорилгоор биедээ хутга, гутлын үдээс зэргийг авч явсныг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. 

Иргэн та аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдсэн, харсан тохиолдолд Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдлоор болон 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.