Ц.Идэрбат: "Иргэд идшээ апп-ны зээлээр авч болно" гэж би буруу ойлголт авахаар ярьсан бол уучлалт хүсье
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр “Энэ сарын 20-доор өвлийн идшээ бэлдэхэд хамгийн тохиромжтой үе. Тиймээс иргэдээ идшээ бэлдэхэд нь зориулж орон нутгаас Дэнжийн 1000-ын захад ирдэг үнээр нь иргэддээ борлуулах зорилгоор "Өвлийн идэш" арга хэмжээг зохион байгуулж буй юм."Иргэд идшээ апп-ны зээлээр авч болно" гэж би буруу ойлголт авахаар ярьсан бол уучлалт хүсье. Орон нутагт хонины мах 18 мянга, үхрийн мах хөдөө 20 мянга, Дэнжийн 1000 захад 22 мянган төгрөгийн үнэтэй байна. Ийм ханшаар нь нийслэлийн иргэдээ идшээ бэлдэх бололцоо олгох зорилготой. Иргэд идшээ апп-ны зээлээр авч болно гэж би буруу ойлголт авахаар ярьсан бол уучлалт хүсье. Яах вэ, хэний ч амьдралд байх, байхгүйн зовлон байдаг шүү дээ” гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.