NVIDIA гүйцэтгэх захирал Женсен Хуанг огцорч Колетт Кресс гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болжээ
Дэлхийн хамгийн том технологийн компаниудын нэг NVIDIA-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Женсен Хуанг арваннэгдүгээр сарын 12-нд албан тушаалаасаа огцорлоо. Түүнийг огцорсонтой холбоотойгоор тус компанийн санхүү хариуцсан захирал Колетт Кресс гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болжээ.
Женсен Хуанг 1993 онд NVIDIA компанийг үүсгэн байгуулсан бөгөөд 33 жилийн турш компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан юм. Түүнийг огцрох шийдвэр гаргахаас өмнө гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэх хэд хэдэн мэдээлэл ил болж, компанийн төлөөлөн удирдах зөвлөл уг асуудлыг шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, АНУ-ын тагнуулын байгууллагууд Хятадын иргэн, бизнес эрхлэгч Алис Хуанг Хятадын талд мэдээлэл дамжуулдаг байж болзошгүй гэж сэжиглэж байгаа бөгөөд Женсен Хуангтай дотно харилцаатай байсан гэх мэдээлэл гарсан юм. Мөн NVIDIA компанийн удирдах албан тушаалтан Кимберли Пауэллтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэх мэдээллийг The New York Times сонин нийтэлжээ.
Женсен Хуанг өмнө нь гэр бүлээс гадуурх харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч, эхнэр болон хамтран ажиллагсдаасаа уучлал хүссэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.