Кубад шатахууны хомсдлоос болж хот хоорондын нийтийн тээвэр үндсэндээ зогсоод байна

Кубад шатахууны хомсдлоос болж хот хоорондын нийтийн тээвэр үндсэндээ зогсоод байна

Кубад шатахууны хомсдол гүнзгийрснээр нийтийн тээврийн үйлчилгээ огцом хумигдаж, нийслэл Хавана хотоос орон нутаг руу өдөрт явдаг автобусны үйлчилгээ 419-өөс ердөө 11 болж буурчээ.

Reuters агентлагийн аравдугаар сарын сүүлээр мэдээлснээр, шатахууны нийлүүлэлтийн хямралаас үүдэж улс даяарх автобусны чиглэл 100 гаруй байснаас 21 болж цөөрсөн байна. Энэ онд нийтийн тээврийн үйлчилгээ өмнөх оныхоос 75 хувиар буурч иргэд үндсэндээ хөл мухарджээ.

Шатахууны хомсдол цахилгааны хомсдолтой хавсран иргэдийн өдөр тутмын амьдралд том саад болж байна. Улс даяар цахилгаан тасрах тохиолдол давтагдаж, зарим бүс нутагт тасалдал бүтэн хоногоор үргэлжилж байна.91e76f0990cb406d8574d08109c07419

730614e3c7cf4c26bf016f58f72a0879

efa96c5b7ac74347bd33e9c960a380d4

fb2ec07be4d04aa79d4e8a49c7af197c

f7a97d33b97848a8a024933d47ca341e

3a1119cfb09b463496d10026f6536e7e

6c8b7707800a456b94de246f8e15e3b9

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.