Нийслэлийн шуурхай зөвлөгөөнөөр сайжруулсан шахмал болон хагас коксон түлшний тээвэрлэлт, борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр Баянгол дүүрэгт болж байна.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний явц, явган болон авто зам, дугуйн замын засвар, шинэчлэл, арчлалт хамгаалалтын ажлын гүйцэтгэлийг хэлэлцжээ.
Мөн замын хөдөлгөөний нөхцөл байдлыг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээний зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээллэв.
Үүнээс гадна сайжруулсан шахмал болон хагас коксон түлшний тээвэрлэлт, борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Баянгол дүүрэгт хэрэгжүүлж буй ажлын явц, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.