Э.Цэндбаатар өнөөдөр WBC холбооны АНУ-ын аваргын бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар өнөөдөр WBC холбооны АНУ-ын аваргын бүсний төлөө тулалдана

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-нд мэргэжлийн боксын рингэнд 16 дахь тулаанаа хийнэ. 

Тэрбээр АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотод WBC холбооны АНУ-ын супер өдөн жингийн аваргын бүсний төлөө тулалдах юм. Тус жингийн ангилал нь 58.976 кг буюу 130 паунд юм.

Э.Цэндбаатарын өрсөлдөгч нь Тажикистаны боксчин Мухаммадхужа Якубов. Тэрбээр мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцсэн амжилттай.

WBC холбооны супер өдөн жингийн чансаанд Мухаммадхужа Якубов долоодугаар байрт эрэмбэлэгддэг бол Э.Цэндбаатар есдүгээр сарын шинэчлэгдсэн чансаагаар эхний 10-т багтжээ.

Тулааны арга хэмжээ Эль-Пасо хотын цагаар арваннэгдүгээр сарын 13-ны 18:00 цагт эхлэх хуваарьтай. Энэ нь Монголын цагаар арваннэгдүгээр сарын 14-ний 09:00 цаг юм. 

Эх сурвалж:  KTSM, BoxingScene

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.