USD 3,602.33 CNY 540.04 RUB 43.51 EUR 4,018.22 KRW 2.70 USD 3,602.33 CNY 540.04
| Улаанбаатар 14°C | 2026 оны 11 сарын 13
Санал болгох

НЭМГ-аас "Маскаа зүүцгээе" аяныг эхлүүллээ

НЭМГ-аас "Маскаа зүүцгээе" аяныг эхлүүллээ

НЭМГ-аас томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор арваннэгдүгээр сарын 12-ноос 2027 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл “Маскаа зүүцгээе” аяныг эхлүүллээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлд томуугийн дэгдэлтийн 46 дахь долоо хоног үргэлжилж, өвчлөл алаг цоог түвшинд байна. Орчны шинжилгээгээр А хүрээний вирус, риновирус, ретровирус давамгайлж байна. Олон жилийн дунджаар жилийн 45-47 дахь долоо хоногт вирусийн идэвхжил хамгийн өндөр буюу оргил үедээ хүрдэг байна. Иймд иргэд, олон нийтэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд, 

•Иргэд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ эмч, мэргэжилтнүүдийн тавьсан шаардлагыг биелүүлж, амны хаалтаа тогтмол зүүж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах,

•Хүн олноор цуглардаг боловсрол болон үйлчилгээний байгууллагууд “Маскаа зүүцгээе" аянд нэгдэж томуу, томуу төст өвчний талаарх мэдээлэл, зөвлөгөөг байршуулж, маск зүүхийг уриалан, гар ариутгах нөхцөлийг бүрдүүлж ажиллах,

•Хүйтний эрч чангарч, томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан агаарын бохирдол ихэсдэг тул эцэг эхчүүд бага насны хүүхдийг 1 метрээс доош өндөрт (автомашины утаа, тоосонцор хамгийн их хуримтлагддаг түвшин) хөтөлж явахгүй байхыг НЭМГ-аас зөвлөлөө.  

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.