МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумын иргэдтэй (2025.02.08-2025.02.10) уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Увс аймгийн иргэд Улаанбаатар хотоос алслагдмал сумдад ажиллаж, дуу хоолойг нь сонсож буйд талархаж байгаагаа илэрхийлээд, УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламент богино хугацаанд олон чухал хууль хэлэлцэн баталсныг онцолсон. Энэ жилийн улсын төсөвт Увс аймагт 15 хөрөнгө оруулалтын төсөлд 28 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Өлгий сумын иргэд хорт хавдрын өвчлөл их байгаа учир шалтгааныг тодруулах судалгаа явуулж өгөхийг хүссэн. Баруун аймгуудын иргэд гүний худаг нь шүүлтүүргүй талаар олонтаа уламжилсныг УИХ-ын дарга тодотгоод, энэ асуудалд бүх түвшинд анхаарч, сумдын гүний худгуудад шинжилгээ хийх ажлыг эхлүүлнэ гэлээ. Түүнчлэн, улс орны аль ч цэгт амьдран суугаа иргэний эрх хуулиар хамгаалагдсан, хөгжлөөс хоцрогдолгүй байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж буй талаар тэрбээр дурдаад баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийг гаргаж, аймаг, сумдтай нэг бодлоготойгоор ажиллах болно гэдгийг онцоллоо.
Бөхмөрөн сумын иргэд хилийн цэсийн асуудал, сургуулийн барилгыг шинэчлэх, авто замын бүтээн байгуулалтын талаар саналаа илэрхийлсэн. Ирэх жилүүдэд Улаангомоос Цагааннуур боомт хүртэлх 201 км авто зам ашиглалтад орсноор Бөхмөрөн сум, аймгийн төв болон Цагааннуур боомттой хатуу хучилттай авто замаар холбогдох юм. Тус замын зураг төслийн ажил нь эхэлжээ. Харин 1976 онд ашиглалтад орсон сургуулийн барилга дулаан алдагдалтай, цаашид ашиглах боломжгүй болж тендер зарлагдсан ч дөрвөн удаа буцаж, 12 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэгч компани шалгарсан талаар хэллээ. Тиймээс 2025 оны төсөвт хөрөнгө оруулалт нь багтаж чадаагүй байна.
Тиймээс УИХ-ын дарга ирэх оны төсөвт тус суманд сургуулийн шинэ барилга барих ажлыг эхлүүлэхэд онцгой анхаарах болно гэдгээ илэрхийллээ. Иргэд эрчим хүчний хөнгөлөлт, шөнийн тарифын чөлөөлөлт зэргийг хязгаар нутагт явуулж болох эсэх талаар санал хэлж байлаа. УИХ-ын даргын зүгээс юун түрүүнд, баруун бүс нутгийг эрчим хүчний төвлөрсөн төв болгох зорилгын хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар баруун таван аймаг хэрэглээнээс гадна үйлдвэрлэл эрхлэх эрчим хүчний тасралтгүй, найдвартай эх үүсвэртэй болно. Мөн сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр эрчим хүчний хөрөнгө оруулалтууд баруун бүс рүү чиглэж, төвлөрсөн төв болгох зорилго хангагдах боломж бүрдэнэ гэдгийг тодотголоо
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS