МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Монголын тайзнаа анх 1975 оны зургаадугаар сарын 28-нд балетмейстер, хөдөлмөрийн баатар Б.Жамьяндагвын дэглэлт, ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар тоглож, тайзны ерөнхий зураачаар ардын зураач Ч.Гунгаасүх ажиллаж байсан түүхтэй.
Тус бүтээлийг П.И.Чайковский анх өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй нэг үзэгдэлтэйгээр бүтээж байжээ. Гэвч тус бүтээл нь хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн ташаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болсон байна. Тэгвэл энэхүү дэлхийн шилдэг сонгодог бүтээлийг УДБЭТ-ынхан 49 жилийн турш монголчуудын хүртээл болгож байгаа юм.
Энэ удаагийн “Хунт нуур”-т Чехийн Оломоуц хотын Моравийн театрын балетын гоцлол бүжигчин Хуан Шаошуай алиа салбадайн дүрийг бүтээнэ. Түүний хувьд “Кармен”, “Хунт нуур”, “Цөмөөхэй”, “Жизель”, “Дон Кихот” зэрэг 30 гаруй балетын гол дүрийг амилуулжээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS